Их хэмжээний бугын эвэр тээвэрлэж яваад баригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

Их хэмжээний бугын эвэр, тарваганы арьс тээвэрлэж явсан иргэдийг саатуулжээ.

Баянгол дүүргийн IV хороо "Голден Парк" хотхоны орчимд өчигдөр "Hyundai Sоnata-5", "Хино", "Hyundai Starex" автомашинуудыг шалгахад Орхон-Уул аймгийн харьяат эрэгтэй Б, 48 настай эрэгтэй А нар нь тарваганы элдээгүй арьснууд, их хэмжээний бугын эвэр авч явсан байна. Эд мөрийн баримтуудыг нь хурааж хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top