О.Магнай: Х.Ариунболдод эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

ШӨХТГ-аас “Номин супермакет”, “Миний дэлгүүр”-үүдэд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах шаардлага хүргүүлсэн боловч зөрчлөө арилгаагүй байна. Тиймээс “Номин холдинг” компанийг 1 тэрбум 100 сая төгрөгөөр, “Миний сүлжээ” дэлгүүрийг 450 сая төгрөгөөр тус тус торгохоор болсон юм. Харин энэхүү шийдвэрийг “Миний сүлжээ” дэлгүүрийн захирал Х.Ариунболд эсэргүүцэж ШӨХТГ-ын дарга О.Магнайг “ална” хэмэн сүрдүүлж ажлын байранд нь дайрч оржээ. Тиймээс О.Магнай гомдолоо Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан байна. Харин Х.Ариунболд “тийм зүйл болоогүй” гэдэг тайлбарыг өгч байгаа юм. Өнөөдөр тэднээс тодруулга авахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд дууджээ. О.Магнай “Хүний өрөөнд орж ирснээ Х.Ариунболд тайлбарлах ёстой. Би эрүүгийн хэрэг үүсгэж шалгахыг шаардаж байна” гэдэг хариултыг өгч байна. Харин Х.Ариунболд “би ална гэж хэлээгүй. Энд үнэнээ тогтоолгох гэж ирсэн” гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top