Хүний хөгжил сангийн 500 мянган төгрөгийг он гарахаас өмнө олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

Өмнөх Засгийн газраас Хүний хөгжил сангаас иргэн бүрт 500 мянган төгрөг өгөхөөр болоод тараасан. Эхний ээлжинд өндөр настан болон оюутнуудад олгож байсан юм.   Тус мөнгөнөөс 1.9 мянган иргэнд 1.4 их наяд төгрөгийг  тараасан байгаа. Тэгвэл Хүний хөгжил сангийнхаа мөнгийг аваагүй иргэдэд энэ онд багтаан  олгохоор  болжээ. Тодруулбал 500 мянган төгрөгийг өгөхөөр 2013 оны төсөвт 32 тэрбум төгрөгийг суулгасан бөгөөд төрийн хишиг тараалт энэ ондоо багтаж дуусах учиртай юм байна.  Иймд 500 мянгаа авч амжаагүй иргэд ирэх  сарын 1-ээс өмнө аймаг, дүүргийнхээ нийгмийн халамж үйлчилгээний газарт хандаж, мөнгөө авах  ёстой юм байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

иргэдийг худлаа төөрөгдүүлэхээс болиосоо.Энэ чинь 70 мянга 50 мянга 21 мянгаа аваагүй иргэдэд өгөх 500000 юм байна шдээ.жишээ нь гадаадад байсан шоронд байсан гээл.

1  |  0
zochin (124.158.109.223) 2025 оны 03 сарын 13

unen uu

1  |  0
zochin(202.21.106.254) 2025 оны 03 сарын 13

tiim blgvi de

1  |  0
zochin(103.26.194.30) 2025 оны 03 сарын 13

ene yamar uchirtai , khen awakh yostoi mungu we

1  |  0
Top