Морин хуурын чуулга Японд тоглоно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

Морин хуурын  чуулгынхан  Японд аялан тоглолтоо хийхээр болжээ. Энэ удаагийн тоглолтонд Ардын жүжигчин Ш.Чимэдзэеэ, А.Долгор, Гавьяат жүжигчин, өгүүлэхийн урлагийн нэрт мастер Равдан нар оролцох юм байна. Уг тоглолт энэ сарын 15-25 -нд  Осака, Токио хотууд болон Шига зэрэг Японы зарим мужуудаар тоглогдох  аж.  Мөн энэ  үеэр “Арга билэг” жааз урсгалын хамтлаг Осака хотын Өргөмжит консулын урилгаар тоглох юм байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top