МИАТ- ын экс дарга нарын мөнгө угаасан хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох мөнгө угаасан гэх хэргийг  Улсын дээд шүүхэд хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүний шийдвэр гарлаа.  Уг шийдвэрээр  МИАТ ХК-ийн удирдлагын багт ажиллаж байсан зургаан хүнд холбогдох мөнгө угаасан гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Мөн заримынх нь хэргийг  мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлсэн байна.  

 

Тухайлбал, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт долоон жил, Ч.Хоролсүрэнд найман жил, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Голомт банкны VI салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг тус тус гурван жил хорих ялаар шийтгэж, ялыг хөнгөрүүллээ. Харин Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтохын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(125.34.83.180) 2025 оны 03 сарын 13

Shudarga l shuuxtei bolj bgaan bna. Yaag zub xumuus ni yal ni xungorch. 1 ch gsn ailiin aab gertee xarix xugatsaa ni naashilj bvl ashtai u daa.

1  |  0
zul(202.179.10.94) 2025 оны 03 сарын 13

yanaanaa heleh ch ug alga mongold shudarga es bna uu tatbar tologchdiin mongoor toglochood iimhen yal abah gej shuuh shiitgej chadahgui bol burhan ene humuusiig shiitgeh blgui dee

1  |  0
Top