Барилгын захыг Налайх руу нүүлгэхээс илүү 22 товчоонд байрлуулсан нь дээр гэх иргэд цөөнгүй байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл албан үүргээ авсан цагаасаа эхлээд томоохон худалдааны төв болон захуудыг нүүлгэх тухай ярьж эхэлсэн. Энэ нь “100 айл” дахь барилгын материалын зах болон “Да хүрээ” техникийн захыг нүүлгэн шийлжүүлэх тухай асуудал байв. Өөрөөр хэлбэл “100 айл” дахь барилгын материалын захыг Налайх дүүрэг рүү, “Да хүрээ” техникийн захыг 22-ын товчооны хойт талд нүүлгэн аваачих санал байв. Тэр ч бүү хэл “Да хүрээ” захын шинэ “буйрыг” аль хэдий засч 70 га газар хашсан байгаа юм.
Эдгээр нүүлгэн шилжүүлэлтийг хийснээр Улаанбаатар хотын замын түгжрэл буурна гэж үзэж байгаа ч “100 айл” худалдааны төвийн түрээслэгчид Налайх руу нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эсэргүүцэж “22 товчоо”-нд техникийн зах бус барилгын материалын захыг байрлуулан ажиллуулах нь илүү бодитой гэж үзэж байна.
Учир нь 1 кг хадаас, будаг авах гэсэн иргэн нийслэлийн алслагдмал дүүрэг болох Налайх орох, 1 машин авах гэсэн Налайх орох асуудал нь “том” ялгаатай. Тиймээс замын бөглөрөлөөс гадна иргэдийнхээ ачаалал, хүндрэлийг тооцон үзэж илүү өргөн үйлчлүүлэгчтэй барилгын материалын захыг 22-ынэ товчоо руу нүүлгэвэл хаа хаанаа амар гэх саналыг хэлж байлаа.
Ер нь техникийн зах руу машин болон машины эд анги авах гэж ард иргэд маань зорин очдог бол барилгын захад 100 удаа очих тохилдол гардаг гэдгийг хаа хаанаа бодох хэрэгтэй болж байгаа юм. Тиймдээ ч “100 айл” руу 100 удаа явдаг гэх үг гарсан биз.
Барилгын захын худалдаа эрхлэгчид засаг даргын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд нүүх сонирхолгүй байгаагаа хэлж байснаас гадна худалдаа
эрхлэгчдийн дунд “Томоохон барилга дотор худалдаа эрхлэдэг хүмүүсийг бус гадаа
худалдаа эрхлэдэг иргэдийг нүүлгэнэ” гэсэн яриа хүртэл бий гэж байв.
“100 айл” дахь барилгын захад хөөсөнцөр худалдаалагч: Энэ тал дээр эсрэг байр суурьтай байна. Учир нь эхлээд техникийн захыг нүүлгэчихээд дараа нь “100 айл”-ыг нүүлгэх нь дээр байх. Үүнээс гадна энэ хавийг хамгийн их түгжрэл үүсгэдэг нэг хүчин зүйл нь паспортын хэлтэс төдийгүй иргэний бүртгэлийн байгууллага байдаг. Барилгын захыг нүүлгэж байхаар эдгээр байгууллагыг нүүлгэвэл түгжрэл үүсэхгүй чөлөөтэй болох боломжтой юм.
Алтан гадас худалдааны төвийн худалдагч н.Чимгээ: Барилгын захыг нүүлгэх нь буруу. Гэхдээ худалдаа эрхлэгчид нүүхгүй гэсэн байр суурьтай байгаа. Харин энэ талбай дээрээ томоохон хэмжээний барилга бариад бүгдийг нь л оруулчихвал хаа хаанаа амар баймаар санагдах юм. Үүнээс гадна ганц ширхэг хадаас, будаг авах гэж хаа байсан Налайх явах хүн ховор шүү дээ. Тиймээс энэдээ байрлаж байсан нь илүү дээр.
Зарим нэг хүн хорооллоос 100 айл руу ирэх гэж бөөн түгжрээ боллоо гэж ярьдаг. Харин Налайх руу нүүлгэвэл бүр их цаг зав, илүү их өртөг зарж байж ганц хоёрхон юмны хойноос явах хүн тийм ч их байхгүй болов уу.
“100 айл”-ын захын түрээслэгчтэй уулзахад ийнхүү ярьж байна. Тэгэхээр дээр дурьдсанчлан олон үйлчлүүлэгчтэй “100 айл” болон “Да хүрээ” захыг нүүлгэх, байршуулах асуудлыг эргэн нягтлахад буруудахгүй нь харагдаж байна.
Р.Бадамсүрэн

Сэтгэгдэл ( 9 )
Nuulgeh heregtei, tun hurdan bolj ugvul
Паспортын хэлтэс улсын бүртгэлийг газрыг 22-ын товчоо руу нүүлгэх хэрэгтэй. 2 жилд нэг удаа очдог газар тэнд бөглөрөө үүсгэх шаардлагагүй.
Nuulgeh sanaltai bn. Eltsin shiidveriig hudaldagch nar bish hotiin irged gargana biz. Tegeed ch yu gej bainga hadaas haij yavah ve dee
Нүүлгэх нь маш зөв... Гэхдээ Батүүл амжих уу ?
Нүүлгэх нь маш зөв... Гэхдээ Батүүл амжих уу ?
Нүүлгэх нь маш зөв... Гэхдээ Батүүл амжих уу ?
2 tiish ni nuulgekh ni zuv.Gehdee 22-yn Tovchoo.Nalaikh ruutehnik. barilgyn materiayn buunii tov ali ali ni baival Zuun aimgaas iregsed zuun talaasaa. baruun aimgaas iregsed22-n tovcoonoos khudaldaagaa khiigeed khotyn tuv ruu irehkgia sain taltai. uuniig dagaad Khotynhon 2 tiisheegee ali kir zakh ruugaa tuvuusuu gadagsh garna shuu dee.Zuvkhun 1 tald ni nag turliin zahk baival ter zug ruu bituu tugzhree bolno.Nalaihk ruu odoo ch amraltyn odor yaz tugzirch baigaa bilee. Avtozamyn teneguud iim engiin zuv sanaag setgekhui l dee.Minii enesanalaar irgediin canalg avmaar bna.
2 tiish ni nuulgekh ni zuv.Gehdee 22-yn Tovchoo.Nalaikh ruutehnik. barilgyn materiayn buunii tov ali ali ni baival Zuun aimgaas iregsed zuun talaasaa. baruun aimgaas iregsed22-n tovcoonoos khudaldaagaa khiigeed khotyn tuv ruu irehkgia sain taltai. uuniig dagaad Khotynhon 2 tiisheegee ali kir zakh ruugaa tuvuusuu gadagsh garna shuu dee.Zuvkhun 1 tald ni nag turliin zahk baival ter zug ruu bituu tugzhree bolno.Nalaihk ruu odoo ch amraltyn odor yaz tugzirch baigaa bilee. Avtozamyn teneguud iim engiin zuv sanaag setgekhui l dee.Minii enesanalaar irgediin canalg avmaar bna.