Их тэнгэрийн аманд ирсэн шилүүсийг Байгальд нь буцаан тавьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

"Амьтан хамгаалах сан" ТББ, Богд хаан уулын хамгаалалтын захиргаа, Нийлэлийн мал эмнэлгийн газар, Биологийн хүрээлэн зэрэг газар хамтарсан ажлын хэсэг Их тэнгэрийн аманд морилсон шилүүсийг өчигдөр Богд хаан уулын нэгэн аманд байгальд нь буцаан тавьжээ. Уг шилүүс нь нэг настай нэгүүл байсан бөгөөд идэш тэжээл хайж Их тэнгэрийн аманд ийн "зочилжээ". Шилүүсийг байгальд нь тавихын өмнө зохих дээж шинжилгээнүүдийг авч, эрүүл болохыг нь тогтоожээ. Анх шилүүсийг харсан төрийн тусгай хамгаалалтын албан хаагчид онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Тэд амьтан барих тусгай багаж хэрэгсэлгүй учир орны бүтээлгээр даран барьсан аж.

"Амьтан хамгаалах сан" ТББ-ын тэргүүн С.Дамдинсүрэн "Өнгөрсөн жил хоёр чоно хотод орж ирэн буудуулснаас гадна өнгөрсөн зун бугын элий хүртэл орж ирсэн. Харин маргааш баавгай, хандгай орж ирвэл нийслэлийн иргэдийн төдийгүй хотод орж ирсэн амьтдын аюулгүй байдлыг хэрхэн хангах нь тодорхойгүй. Дэлхийн бусад хотуудад зэрлэг ан амьтад суурьшлын бүсэд орж ирвэл тусгай тоног төхөөрөмж бүхий тусгай албаныхан гэмтээлгүйгээр байгальд нь буцаан тавьдаг. Яг энэ жишгээр бид өвч зэвсэглэсэн зэрлэг амьтдын хяналтын албатай болох зүй ёсны шаардлагатай  байна"  гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top