Өчигдөр орсон цасны улмаас зам талбай хальтиргаа, гулгаа ихтэй болсон. Уг халтиргааг багасгах, арилгах үүднээс бүх нийтийн цэвэрлэгээ зарлалаа. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 метр газраа цэвэрлэх юм байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр: Ойрын өдрүүдэд цас нэмж орох төлөвтэй байгаа тул дараагийн цаснаас урьтаж ойр орчмын талбайгаа цэвэрлэх шаардлагатай юм байна. Уг цэвэрлэгээг маргааш буюу энэ сарын 13- ны өдөр эхлүүлэх юм. Тиймээс цасаа цэвэрлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )