5 одтой зочид буудалд яагаад аврагч, харуул хамгаалалт байсангүй вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

  

Тэрэлж зочид буудлын бассейнд амь насаа алдсан бяцхан хүүгийн хэрэгт холбогдуулан Филиппин үйлчлэгчийг шалгаж байгаа. Үүнд үйлчилгээ үзүүлж байсан байгууллага хамгийн их буруутай бишүү?

 Монголдоо Хамгийн тансаг өндөр зэрэглэлд тооцогддог 5 одтой зочид буудалд яагаад аврагч, харуул хамгаалалт байсангүй вэ? Тансаг зэрэглэл гэдэг үгээр үйлчлүүлэгчдээсээ өндөр төлбөр авдаг буудал хүний амь насыг гаргуунд нь хаяа юу? Уг бассейны урт нь 23 метр, гүн нь 1.8 метр юм байна. Бага насны хүүхэд бол нүд ирмэхийн зуурт л санамсаргүй  болгоомжгүй зүйл хийж орхидог. Ийм гүнд 4 настай хүүхэд сэлж чадахуу? Хүүхэд сэлэх боломжгүй юм бол яагаад хүүхдийг тэнд дураар нь явуулж байваа. “Тэрэлж” зочид буудлын өрөөний нэг өдрийн  үнэ нь 300 - 3250 ам.доллар аж.

 

 


 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top