А.Бат-Амгалан: Би хэзээ ч гадны иргэнтэй нийлж монгол охидынхоо биеийг нь үнэлүүлэхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг, Баянбүрдийн тойргийн дэргэд байрлах “Рийчфэйлд” зочид буудлыг Солонгосын иргэн Ан Жэ Мань барьж ашиглалтанд оруулсан. Үйл ажиллагаа явуулж байхдаа монгол хүмүүсийг оруулдаггүй мөн монгол охидуудыг биеийг нь үнэлүүлдэг гэсэн мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Эл зочид буудалтай холбоотой мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэнгээс  тодруулахад:

 

 “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа нь үнэн. Уг хэргийг Улсын мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа  үргэлжлэн явагдаж байна” гэсэн хариуг өгсөн юм.

Өдгөө УМБГ-аас “Рийчфейлд” зочид буудлыг битүүмжлэсэн гэсэн мэдээллийн тухайд ташаа аж.

 

Энэхүү зочид буудалд очиход үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан юм. Зочид буудлыг Солонгосын иргэн Ан Жэ Мань худалдсан бөгөөд нэг жилийн өмнө монгол залуу худалдан авсан гэнэ.

 

Солонгосчууд энэхүү зочид буудлыг  “Рийчфэйлд” хэмээн нэрлэж  үйл ажиллагаа явуулж байсан аж. Өдгөө ч тэр нэрээрээ үйл ажиллагаа явуулж байгааг худалдан авсан иргэн А.Бат-Амгалан хэллээ.

 

Зочид буудлын үйлчлэгчийн ажилтнаас солонгос иргэд монгол охидыг биеийг үнэлүүлдэг байсан эсэх талаар лавлахад “Өмнөх Солонгос эзэнтэй нь холбоотой байх. Энд ирж үйлчлүүлэгсэдийн 90 орчим хувь нь монгол хүмүүс байдаг” гэлээ.

 

Уг зочид буудалд ороход засвар хийсэн бололтой байсан бөгөөд лангуун дээрээ архи, пиво зэрэг бараа бүтээгдэхүүнээ өрж амжаагүй байв. Тус зочид буудлын караоке нь таван өрөөтэй бөгөөд дотроо тухлаг төдийгүй, монгол авдар бас харагдав. Караоке нь нэг цагийн 30.000 төгрөг гэхчилэнгээр чамгүй үнэтэй байлаа.

 

“Рийчфэйлд” зочид буудлын захирал А.Батмгалангаас дээрх хэрэгтэй холбоотой зарим зүйлийг  тодруулсан юм.     

 

-“Рийчфэйлд” зочид буудалд монгол иргэнийг оруулдаггүй, мөн монгол охидуудын биеийг нь үнэлүүлдэг гэсэн мэдээлэл гараад байна. Танай үйл ажиллагааг зогсоож лацдсан гэсэн мэдээлэл байна?

 

- Би энэ буудлыг солонгос иргэнээс худалдаж авсан. Монгол охидуудын биеийг үнэлүүлж байсан асуудлыг би мэдэхгүй. Солонгос эзэнтэй байхад солонгос хүмүүс их ордог байсан гэсэн. Одоо  Солонгос хүмүүс орохоо болиод жил болох гэж байна. Тодорхой хэлэх юм бол би нэг жилийн өмнө “Рийчфэйлд”  зочид буудлыг Солонгос улсын иргэн Ан Жэ Маниас худалдаж авсан. Би энэ газрыг худалдаж л авсан хүн, цэвэр бохир мөнгөөр барьсан үгүй надад хамаагүй. Одоогоор үйл ажиллагаа хэвийн явуулж байна. Энэ буруу ташаа мэдээллээс болж манай байгууллагын үйл ажиллагаа доголдоход хүрээд байна. Би энэ байгууллагын зуун хувь хөрөнгө оруулагч юм. Гадаадын ямар ч хөрөнгө оруулалт болон хувьцаа байхгүй байгаа.

-Таныг Улсын мөрдөн байцаах газраас дуудаж байцаалт авсан уу?

-Улсын мөрдөн байцаах газраас  зочид буудлыг барьсан Ан Жэ Маньтай холбоотой байгаа юу гэдэг асуудлаар хоёр, гурван удаа дуудаж би очиж уулзсан.  Би иргэн хүнийхээ хувьд очиж мэдээллээ солилцсон.

- Одоо та энэ зочид буудлыг худалдсан солонгос иргэнтэй холбоотой байгаа юу ?

-Энэ газрыг худалдаж авснаас хойш уулзаагүй жил гаруй болж байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн.

-Энэ зочид буудал байгуулагдаад хэр удаж байна вэ?

 -Энэ нэрээрүйл ажиллагаа явуулаад тав, зургаан жил болж байна. Өмнө нь ажиллуулж байсан хүмүүс засвар үйлчилгээ хийж чадахгүй байсан  болохоор худалдсан гэсэн. Тэгээд бид худалдаж аваад засвар үйлчилгээ хийж, үйл ажиллагаа явуулж байна. Засвар үйлчилгээг өнгөрсөн долоо, наймдугаар сард хийгээд одоо ажиллаад жигдрэх гэж байна.

-Цагдаагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байсан солонгос иргэдэд эрүү үүсгэсэн байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Солонгос хүмүүс хоригдсон гэсэн.  Цагдаагийн байгууллагаас надаас мэдүүлэг авч байгаа. Би хоёр удаа мэдүүлэг өгсөн. Би худалдаж аваад өчнөөн засвар хийгээд арай хийж үйл ажиллагаа маань жигдрэх гэж байхад ташаа мэдээлэлээс болж манай үйл ажиллагаа доголдож эхэлж байна. Энэ мэдээлэл яг хаанаас эхэлж гарсаныг бид бүхэн шалгаж байна. Энэ талаар хэвлэлийн бага хурал хийе гэсэн бодолтой байна. Би хэзээ ч гадны иргэнтэй нийлж монгол охидынхоо биеийг нь үнэлүүлэх тийм ажил хийхгүй гэдгийг хэлмээр байна.

 

Б.Анхтуяа

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tenegt(108.247.248.150) 2025 оны 03 сарын 13

Neg mgl hodoonii batssaniig avsan bolgoj naanaa haragduulaad nogoo so n hiideg iymaa hiigeed tsaanaa ineegeed hevtejaigaashdee

1  |  0
Zochin(202.70.46.204) 2025 оны 03 сарын 13

Manai angiin zaluugiin dyy bn. Ene uhamsartai zaluu. Aav ni ih saihan tohitoi hyn bdag yum

1  |  0
Zochin(202.70.46.204) 2025 оны 03 сарын 13

Manai angiin zaluugiin dyy bn. Ene uhamsartai zaluu. Aav ni ih saihan tohitoi hyn bdag yum

1  |  0
Zochin(202.70.46.204) 2025 оны 03 сарын 13

Manai angiin zaluugiin dyy bn. Ene uhamsartai zaluu. Aav ni ih saihan tohitoi hyn bdag yum

1  |  0
Zochin(112.72.13.18) 2025 оны 03 сарын 13

Tanil tsarai baix chin ee...

1  |  0
Зочин(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

Тэгээд энэ залуу хаанаасаа гэнэт ийм их мөнгө олоод 100% хөрөнгө рхуулагч болсныг нь бодвол шалгаж байгаа байлгүй дээ, сэжигтэй л юм.

1  |  0
Зочин(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

Тэгээд энэ залуу хаанаасаа гэнэт ийм их мөнгө олоод 100% хөрөнгө рхуулагч болсныг нь бодвол шалгаж байгаа байлгүй дээ, сэжигтэй л юм.

1  |  0
Зочин(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

Тэгээд энэ залуу хаанаасаа гэнэт ийм их мөнгө олоод 100% хөрөнгө рхуулагч болсныг нь бодвол шалгаж байгаа байлгүй дээ, сэжигтэй л юм.

1  |  0
shaa(202.21.124.1) 2025 оны 03 сарын 13

Neeree tiim bna gar hul ni bolson nuhur l bna

1  |  0
shaa(182.160.5.217) 2025 оны 03 сарын 13

ene lalarin ninja chin jinhen ger huln bolson kzda bnshde

1  |  0
Top