Булган аймагт мотоцикл унахыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

Мотоциколиор хөдөлгөөнд оролцохыг хориглосон захирамжийг Булган аймгийн Засаг дарга гаргаад байна. Тэрбээр арваннэгдүгээр сарын нэгнээс дараа оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл буюу хүйтний улиралд бүх төрлийн мотоцикль болон мопедоор  аймгийн нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна. Цаг агаар хүйтэн байхад зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан гөлийж, улмаар мөстөн хальтиргаа гулгаа үүсдэг. Ийн замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрсний улмаас мотоциклиор хөдөлгөөнд оролцогчид осол аюулд өртөн их, бага хэмжээний гэмтэл авахаас эхлээд насан туршийн өрөөл татанхай болох, амь насаа алдах золгүй явдал олонтой тохиолддог байна. Тиймээс мотоциклиор зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэл, хохирлыг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор уг шийдвэрийг гаргасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.42.186) 2025 оны 03 сарын 13

Зөв шийдвэр байна Мотоцикл хувийн өмч ч гэсэн улиралдаа зохицуулан унах хэрэгтэй

1  |  0
Top