Боко Храмыг алан хядагч байгууллага гэж зарлахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

АНУ-ын Төрийн департамент Нигерийн лалын зэвсэгт бүлэгэлэл Боко Харамыг “Гадаадын террорист байгууллага” хэмээн албан ёсоор хар дансандаа бүртгэхээр болсон тухай Конгресс дахь эх сурвалж мэдээллээ. АНУ-ын зүгээс Аль-Каидатай холбоотой ажилладаг Боко Харам бүлэглэлд санхүүгийн хориг арга хэмжээ авах бүрэн боломжтой гэдгээрээ сайн талтай.

Тус улсын хуульд зааснаар алан хядах бүлэглэлд санхүүгийн болон материаллаг дэмжлэг үзүүлэх нь гэмт хэрэг юм. Гэхээ одоогоор энэ асуудлын талаар Төрийн департаментаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Африктаа хүн ам, газрын тосны экспортоор тэргүүлдэг Нигери улсын хамгийн том заналхийлэл болоод байгаа Боко Харам нь хүчирхийлэл, аллага, хууль бус зэвсгийн наймаа зэргийг хөхиүлэн дэмждэг, салан тусгаарлах үзэлтэй лалын шашны бүлэглэл аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top