Манай нийгэмд санаатай ба санамсаргүй үйлдэгдсэн олон гэмт хэрэг шил дараалан гарч байна. Ялангуяа өндөр зэрэглэлийн баар ресторан, зочид буудлуудад үйлдэгдсэн хэргүүд илүү жин дарж буйг иргэд анзаарч буй биз ээ.
Энэ сарын эхээр буюу 11 дугаар сарын гуравны өдөр Улаанбаатар хотод хамгийн ойр байрлах байгалийн үзэсгэлэнт газар буюу Тэрэлж амралтын газарт байрлах "Гацуурт" комданийн охин компани болох "Тэрэлж" зочид буудлын бассейнд дөрвөн настай хүү живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Эл хэргийг тус зочид буудлынхан ихэд нууцалж байсан ч даравч дарайж, булавч бултайна гэгчээр ил гарсан нь энэ. Хэрэв эл амралтын газарт амрахаар очсон хүмүүс бассейнд нь орох шаардлага тавиагүй байсан бол хэргийг дараад өнгөрсөн ч байж мэдэхээр байв. Учир нь тус зочид амрахаар очсон хүмүүсийг бассейнд оруулахгүй байсан бөгөөд шаардлага тавьсан иргэдэд тус буудлын үйлчилгээний ажилтан арга буюу үнэнийг хэлжээ. Тэрбээр “Үнэнийг хэлэхэд өчигдөр манай бассейнд бага насны хүүхэд живээд амиа алдчихлаа. Тиймээс бассейнд орох ямар ч боломж байхгүй” гэсэн байна.
Хэргийн мөрөөр орж тодруулбал, 4-хөн насандаа зүй бусаар хорвоог орхисон хүүгийн ээж аав нь тэнд байгаагүй бөгөөд хүүг асрагч нь харж байсан байна. Эх сурвалжийн батлан хэлж байгаагаар бол хүүгийн асрагч нь Филиппин улсын иргэн аж.
Хэдийгээр амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд эл мэдээлэл нь хүндээр тусах хэдий ч бид нүдээ аниад, чихээ бөглөөд өнгөрч боломгүй. Яагаад гэвэл Монголын хамгийн анхны дэлхийн стандартад нийцсэн 5-н одтой зочид буудлын харуул хамгаалалт, хяналтын камер гээд л аюулгүй байдлыг нь хангасан “төгс” гэж болохоор тоног төхөөрөмж байгаа нь дамжиггүй. Гэтэл хараа хяналтгүй яваа жаахан хүү бассейны усанд ойртож, унаж байгааг яагаад харсангүй вэ.
Мэдээж асарч байгаа хүүхдээ орхин явж анзааргагүй байдал гаргасан Филиппин асрагчид буруу байгаа. Гэхдээ л дэлхийн жижиг тансаг зочид буудлын холбооны гишүүн болох тус зочид буудлын хяналтынхан, харуул хамгаалалт нь хаачаа вэ? Амрагчдын ая тух, аюулгүй байдлыг дээд зэрэгээр хангах үйлчилгээ хаачаа вэ? гэх зэргээр дэлхийн жижиг тансаг зочид буудлын холбооны гишүүн, Монголын хамгийн анхны дэлхийн стандартад нийцсэн 5-н одтой зочид буудлын эздээс асуух асуулт байна.
“Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэгчээр үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг аваад үйлчилгээгээ ор тас мартсан юм биш биз гэсэн егөө үг санаанд бууж байна.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ч Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан “Тийм хэрэг бүртгэгдээгүй” гэх хариу хэлж байгаа нь ажилдаа хариуцлагагүй хандаж байгаагийнх уу, авлигын асуудал уу гэдэг нь ч тодорхой бус байна.

Сэтгэгдэл ( 27 )
Олны хэл амнааё болж байгаа байх даа.одоо тайвйн намжаасай тэр бяцхан хүү бурханы оронд илүү амар амгаланг олох болтугай
bugd hudal....yasan muhaigar bichdiin be.. huuge aldaad zurh setgel ni shimshirch bga etseg ehed ni ymar sanagdahuu ? huugiin yasiig ondolzuuleed.. bi bodit zuiliig buigdiig harj sonsoj b ga hun..ter huu usand jiweh bitgi hel usand ch oroogui ,,tgd deres ni yun asragch ....ta nar bolildoo oor yum niitlej boldooggui yunmuu ter od mod 76 ntr,tege zuuraldalda..bitii zurdaar monh busig orhison huugiin yasiig ondolzuulj ..tuunii orowdoltei uldej bga aaw eejiig ni shokond oruulaldaa arai demnduu yunmaa..:(
ter unetei gazar cin jadaxdaa xuuxdiin usnii ceezibc baidaggui jm uuxoorxii juc medexgui xuuxed shuu dee gadaad asragcaar jadag bainaa xuuxdiin ju jrz baigaagc oilgoxgui shuu dee
hairan huuhed ter asragch geed bgaa huhurt hariutslaga tootsoh heregtei mash hariutslagagui hun bnaUM MANI BADNI HUM
chi 2,300 myngad unelegdeheer hun bsiin blgui kk
nugel nudeere gej ene dee. Avilga har mortei l baij taara. Yaasan ih tansagldiin. Phillippine asragch avlaa genuu. mongoo urj yadsan amitan bsn bn daa. Odoo yaay gehev mongoor yamar ami hudaldaj avah bish uilaal suuj bhaas. Luivriihaa goriig ams daa
avilgal l avaa biz mongold avilgalaas oor yu bgan
Mash ikh kharamsaltai khereg garchee. Sain shalgaj hariutslaga huleelgekh kheregtei
gachuurtiin chinbat 1.2terbum am.dollariin hurungutei, ohin nomin ch geluu ter ni tereljiig udirddag. mongol TVgeeree terelj gachuurtad ajliin bairand humuus shalgaruulj avna gee l baahan zar yavna. terend ni togtdog hun bhgui. tereljid ajild oroh yariltslagand l oroh gej buten 1 udruu baran baij ochood hugiin yariltslaga avna tegeed sanal bolgoj bgaa ajilchdiin bair, tsalin gej aimshgiin ineedtei. 200.0 300.0 ch geh shig. hunii hudulmuriig tegej shulahaa bolivol taarna. ohin ni gej neeh biye tooson huntei ch zuv haritsaj chaddaggui haritsaanii soyolgui.
Heterhii buh zuiliig munguur hemjeed mungund tolgoi goo meduuleed amidralaa une tsenegui bolgood tansaglaad bhaar burhan hurtel hilegnej bgaa yum. Huuhdee asragchid daatgaad uursduu bhgui bsan eej aav hamgiin ih buruutai. Ter humuust ajil mungu heregtei bj bolno. Tavan odtoi buudaldhuuhdee tansagluulj bolno. Gehdee etssiin etsest uursduu derged n bsan bol iim yum bolohuu. Bas ter buudal mungiig n avchaad uilchilgeegee uzuulsen shig uzuuleh yistou busuu. Genet bayajigsad tansaglaad bai tansaglaad bai. Yumand hyazgaar baidag yum bna gedgee medersen hereg bnadaa. Hairan huuhed....
Heterhii buh zuiliig munguur hemjeed mungund tolgoi goo meduuleed amidralaa une tsenegui bolgood tansaglaad bhaar burhan hurtel hilegnej bgaa yum. Huuhdee asragchid daatgaad uursduu bhgui bsan eej aav hamgiin ih buruutai. Ter humuust ajil mungu heregtei bj bolno. Tavan odtoi buudaldhuuhdee tansagluulj bolno. Gehdee etssiin etsest uursduu derged n bsan bol iim yum bolohuu. Bas ter buudal mungiig n avchaad uilchilgeegee uzuulsen shig uzuuleh yistou busuu. Genet bayajigsad tansaglaad bai tansaglaad bai. Yumand hyazgaar baidag yum bna gedgee medersen hereg bnadaa. Hairan huuhed....