Узбекистаны Ерөнхийлөгч Каримов охиноо зоджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 12

Гульнарагийн олон компани, фирмийн нэг нь ч улсад татвар төлдөггүй төдийгүй бусдыг дарамталж мөнгө "саадаг" нь илэрсэн. Ингээд Ерөнхийлөгч Каримов охиноо зодож нүдэн, телевизээр нүүрийг нь үзүүлэхийг эрс хоригложээ. Мөн охиныхоо  20-иод менежерийг баривчилж хорин, бүх фирмийг нь хаасан. 


Каримовын том охин Гульнара уг нь математикийн тусгай сургууль
д сурч, Ташкентийн их сургуулийн олон улсын эдийн засгийн ангийг төгссөн. Дараа нь гадаадын  хэдэн дээд сургуульд суралцаж, Харвардын их сургуулийн урлагийн магистр хүртэл болсон аж. Одоо Гульнара Ташкентын их сургуулийн улстөрийн шинжлэх ухааны доктор, профессор юм байна. 


Түүнчлэн Гульнара бол шоу бизнесийн од. Тэрбээр залуу авьяастнуудыг ивээн тэтгэж, эстрадын уралдаан тэмцээн зохион байгуулдаг төдийгүй өөрөө ч дуулдаг
аж. Түүний тайзны нэр нь Гугуша. 


Гульнара эцэгтээ зодуулсан нэг шалтгаан нь гэр бүлийнхээ тухай болох болохгүй юм ярьсан явдал. Тэрбээр нийгмийн сүлжээнд, бас гадаадын хэвлэлд төрсөн эх болон дүү Лолагаа хар домд итгэдэг гэх зэргээр илчилжээ. Ингэхэд түүний дүү Лола нөхрийнхөө хамт баруунд 50 тэрбум долларын үл хөдлөх хөрөнгөтэй гэнэ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fuck(103.10.22.75) 2025 оны 03 сарын 13

hohino muu t1 huuhen

1  |  0
Top