Жирэмслэлтийн 36 дахь долоо хоногт эхийн хэвлий дотор буй ураг өвдөлт болон тааламжгүй байдлын мэдрэмжээ нүүр царайны хувирлын тусламжтай илэрхийлэхэд суралцдаг болохыг хэт авианы 4D судалгаа харуулсан байна.
Английн эрдэмтдийн дүгнэснээр, шинээр мэндэлж буй бяцхан үрс эхийн хэвлийд байхдаа л төрөлтийн явцад мэдэрдэг өвдөлт зовиураа илэрхийлэхэд суралцдаг гэжээ. Судлаачид жирэмсний янз бүрийн хугацаанд байгаа 15 үр хөврөлийн хөгжлийг судалсан байна.
Судалгааны үр дүн хүүхдийн хүртэхүйн мэдрэмжийн боловсронгуй болох явц, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үндсэн арга болох нүүрний хувирлын хөгжил зэргийг тодорхойлох боломж олгосон аж. Жирэмсний 24 дэх долоо хоногт ураг инээмсэглэж, харин 36 дахь долоо хоногт үрчийж мушилзан, таагүй байдлаа янз бүрээр илэрхийлж чаддаг гэнэ. Энэ нь хүүхэд хэлд ортлоо насанд хүрэгчидтэй харьцдаг дохионы хэлний үндэс суурь болж өгдөг юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
huurhun yumaa mongoliin urs olon boltugai eruul enh bh boltugai