НҮБ-аас Монгол улсыг ногоон эдийн засаг хөгжүүлэх хамгийн боломжтой орнуудын тоонд багтааж, тодорхой шатлалын дагуу сургалт зохион байгуулахаар болсны дагуу өнөөдөр анхны сургалт эхэлжээ. Энэ удаагийн сургалт нь ногоон хөгжлийн чиглэлээр манай улсын явуулж байгаа үйл ажиллагаа, санаачлагад тулгуурлан үндэсний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох аж. Манай улс НҮБ-аас явуулсан судалгаагаар ногоон эдийн засгийг хөгжүүлэх боломжтой 30 орны тоонд албан ёсоор багтсан байна.

Сэтгэгдэл ( 0 )