Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын зэвсэгт хүчний III ээлжийн бие бүрэлдэхүүн энэ сарын 14-нд эх орноосоо мордоно. Тэд үдэлтийн арга хэмжээ болгож өнгөрсөн баасан гаригт жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Өмнөд Судан удсад үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийн захирагчаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбатыг томилжээ. UNMISS ажиллагааны энэ удаагийн цэргийн бүрэлдэхүүн НҮБ-ын долдугаар мандатаар тус улсын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, ард түмний амгалан тайван байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах ёстой. Өмнөд Суданд Монголоос өмнөх хоёр ээлжинд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид цэргийн ажиллагаанаас гадна хүмүүнлэгийн үйлст гар бие оролцож, сургуулийн байшин барилга барьж өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )