
Сүүлийн үед хэрэглэгчдээс хатуухан банга хүртээд байгаа Мобиком корпорацийг бид үүрэн телефоны үйлчилгээ явуулдаг цаашлаад гадаадын тэр дундаа Японы хөрөнгө оруулалттай гэдгийг мэднэ. Харин тэд бидний талаар дэндүү ихийг мэднэ. Тийм ч учраас дуучдаас нь эхлээд шулах нэгийг нь аль хэдийнэ амжуулчихсан тухай шүүхийн шийдвэр гарсан байдаг.
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос “Мобиком” корпорацийн талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж шалгуулах хүсэлт гаргаж тус компанийн ярианы үнэ тариф өндөр, дараа төлбөрт дугаар эзэмшигчдээс илүү мөнгө авдаг, зарим үйлчилгээ нь иргэдийг залилан мэхлэх хэрэгсэл болж байгаа гэж үзэн хариуцлага тооцохыг шаардсан.
Харин монголчуудыг соёлтой залгуулж оронд нь чамгүй ашиг хүртсэн энэ том бизнес акулын удирдлагыг атгасан эрхэм хэн бэ. Мэдээж цуутай баян хүн байж таараа. Түүнийг Цэрэнпунцагийн Болдбаатар гэдэг. Мобиком Корпорацийн монголын талын хамгийн эрх мэдэлтэй хүн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Барилга, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ, харилцаа холбоо, эрчим хүч, агаарын тээвэр гээд олон салбарт нөлөөгөө үүсгэж чадсан авахаалжтай эрхэм. Ийнхүү хөрөнгөжихөд нь Япончууд их түшиг тулгуур болсон байдаг. Ц.Болдбаатар “Изинис сервис”, Мобиком корпорацид мөн “Ньюком” группын хувьцаанаас ихээхэн хэмжээгээр эзэмшдэг нь баячуудын жагсаалтанд орох шалтгаан гэж болно. Тэрбээр азийн тэрбумтнуудын эгнээнд дээгүүрт жагсаж хөрөнгөтнүүдийн дунд хэн гэдгээ харуулж амжсан бол монголдоо “Эм Си Эс” группын Ж.Оджаргал, “Гацуур” компанийн Л.Чинбат, “Женко” группын Х.Баттулга, “МАК”-ын Б.Нямтайшир, “Алтай Трэйдингийн” Сү.Батболд, “Таванбогд” группын Ц.Баатарсайхан нарын араас 800 сая ам.долларын хөрөнгөөрөө долоодугаарт жагссан байна.

Дээрх нэр нь дурьдагдсан хөрөнгөтнүүд аль хэдийнэ улс төрд хөл тавьсан учир хэвлэлийнхний байнд өдөр шөнөгүй өртөж монголчуудад танил болсон. Заримынх нь нэр бүр байнга бичигдсээр гэр бүлийн гишүүн мэт дотнохон сонсогддог болсон гэхэд хилсдэхгүй. Харин Ц.Болдбаатарын хувьд хааяахан гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурдагаар монголын хөрсөнд буудаг бөгөөд баячуудын “алдарт” сейфтэй тун ч ойрхон Швейцарт гэр бүлийн хамтаар амьдардаг байна. Харь орноос бизнесээ удирддаг болохоор бидний нүдэнд харгдаж хэвлэлээр шуугих нь тун ховор байх шалтгаан болдог гэнэ.


Сэтгэгдэл ( 10 )
Зарын нэгдсэн сайт-terbum.mn
Зарын нэгдсэн сайт-terbum.mn
Bid sain yavaa buhnee hardah muutgah hereggui gol ni zutgel buteeleere bayajsan bol zovtgoh heregtei. Enebayachuudiig deerees ni harahad neeree l zah zeeliin ued ih bagaar zutgej ganzaga hiij gadaad hudaldaand aldaj onoj yavsan humuus bololtoi. Tegj harval boldbaatar arai hyalbarhan argaar tengeriin umdag atgasan baij boloh.Sayahan boltol toriin alba hashij baisan sanagdana. Mobicom iig baiguulj bhad holboonii salbariig udirdaj bsan bhaa. Ter utgaara bol mobicomiin huvitsaag ter ued hahuuld avsantai adil l yumda.Yum gedeg olon taltai uhaad uzvel hun buhen l asuudal bas buruutgii gevel amarhan baihaa.Zaa ter ch yaahav heden bayan bas uhaantai mongol bii bolvol yadarsan 3 saya aa chireed yavchih bizdee
end Dampuursan Sh.Batkhuu ch yawj baix shig ha ha.
Mobigiin 2dah akul R.Arvintsogtiin talaar basbichih heregtei yum bna