Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярын мэдээлснээр “Энэ сарын 09-ний өдрийн 22.45 цагт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд Чингэлтэй дүүргийн 12-р хороо "Нарантуул-2" худалдааны төвийн хоёрдугаар давхарт утаа гарч байна гэсэн дуудлага ирсний дагуу 22 цаг 56 минутад Аврах, гал унтраах 10-р ангийн гал унтраах баг очжээ. Албан хаагчдыг очих үед тус төвийн хоёрдугаар давхарт байрлах А заалны баруун жигүүрийн аж ахуй, гоо сайхан, шаазан эдлэл, дэвтэр соёлын барааны лангуунууд шатаж гал дэлгэрсэн, хорт хий утаа ихээр тархсан цаашид гал өргөжин дэлгэрэх нөхцөл байдал бүрэлдсэн байсан тул нэмэлтээр Аврах, гал унтраах 14, 34-р анги ажиллаж 23.31 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 01.38 цагт бүрэн унтраажээ.
“Анко” ХХК-ийн "Нарантуул-2" худалдааны төвийн барилгыг 2006 оны наймдугаар сард ажлын комисс хүлээж авсан бөгөөд нийт 440 түрээслэгчтэй үйл ажиллагаа явуулж байжээ. Анх ашиглалтад орохдоо гал илрүүлэх автомат дохиоллын систем суурилагдсан байсан ч яг гал гарах үед ажиллаагүй байна. Нийслэлийн Засаг дарга өнөө өглөөний шуурхайгаар “Нарантуул-2 худалдааны төвд гарсан галын шалтгааныг хугацаа алдалгүй тогтоох, зөрчил илэрсэн зах худалдааны төвүүдэд шалгалт хийх үүрэг өглөө.

Сэтгэгдэл ( 1 )
”Нарантуул 2”-ыг хамгаалтад авчээӨнөөдөр 16 цаг 10 минутСэтгэгдэл: 3АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд News.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.Нэр: Сэтгэгдэл: Илгээхzochin (127.0.0.*) 0 минутын өмнөМАН одоо болиочээ Сайхансамбуу та нарт өгдөг юмаа өгөөд дууссан одоо юуг нь авах гээд юмыг нь шатаагаад байгаа юм бэ,Өөрсдөө намынхаа байрыг шатаана ,өрөөл бусдын юмыг бас шатаана ,Одоо та нар өөрсдөө шатаж дуусвал яасан юм вэ