Өнгөрсөн сарын 30-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн Бадрал гэгч “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх бодисыг хилээр оруулахыг завдаж саатуулагдсан юм.
Хамгийн гол нь хар тамхи оруулахыг завдсан Бадрал нь Гаалийн Ерөнхий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газрын Гаалийн ахлах байцаагчаар ажилладаг С.Норжинсүрэн гэх эмэгтэйн хүү аж.
Түүнчлэн зарим эх сурвалжууд Бадралын аавыг цагдаагийн байгууллагад насаараа ажилласан томоохон албан тушаалтан гэдгийг ч хэлж байв.
Бадрал нь дээрх үйлдлийн улмаас саатуулагдах арга хэмжээ авагдаад байсан ч маш хурдан батлан даалтад гарсан байна. Энэ нь өндөр албан тушаалтай гэгдэх эцэг нь нөлөөлсөн гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )
hudlaa medee tugeehee bolioch ee.
Nuguu huuli shudarga gedeg n ene vv? jiriin hvmvvs bol nasaaraa suuna daa.
gaalin tom dargiin xuu gesen tegeed l batlan daaltad garch bgaan,uur xun bsan bol yag daa,mgl ylsiin xyyli iim l bgaan