Бүсгүй та аливаа нэг баяр ёслол дээр бусдаас ялгарч чадахаар сайхан төрх, дур булаам харцыг хүсэж байна уу? Тэгвэл энэхүү зөвлөгөөг танд хүргэе.
Яг хөмсгөн доорхи зовхины хэсэг: Энэ хэсэгт цайвар болон цагаан тень түрхэх хэрэгтэй. Цайвар өнгө нь таны өнөөдөр сонгосон гол тений өнгөний арай цайвар хувилбар байж болно, эсвэл арьсны тань өнгөтэй адил тень байж болно.
Давхраанаас дээгүүрх зовхин хэсэг: Энэ хэсэгт илүү тод баялаг өнгө бүхий тениуд түрхэгдэнэ. Хөмсөгний яг доод зовхины хэсгээс энэ хэсэг рүү шилжих үед хоёр өнгөний ялгааг сааруулах зорилгоор нэг өнгөөс нөгөөрүү уусган будах хэрэгтэй. Хэрэв та энэ хэсгийг тод өнгөөр будахыг хүсэхгүй байвал яг зовхины доод хэсгээ будсантай адил өнгийн, эсвэл нэг тодоор илүү зөрүүтэй өнгөөр уусгаж будаж болно.
Давхрааны гадна хэсэг: Давхрааны дунд хэсгээс нүдний гадна хэсэг рүү чиглэсэн хэсэг юм. Энэ хэсгийг будахдаа нүдний гадна хэсгээс дотогш чиглүүлэн будах бөгөөд нүүрсэн саарал, бор өнгө илүү тохиромжтой. Давхрааг бүх уртаар нь будах хэрэггүй. Давхрааны гадна хэсгийг нь багахаан будахад л хангалттай. Нүдний яг дээрхи дээд зовхийг хуваана. Ингэснээр зовхины дотоод өнцгийн хэсэг , дунд хэсэг болон нүдний дээд зовхины гадаад өнцөг гэсэн гурван хэсгүүд би болно. Энэ гурван хэсгийг нэг өнгийн гурван өөр тод өнгүүдээр буддаг бол энэ хэсэгт уг гурван тод өнгийн хамгийн цайвар өнгөөр нь будаж өгнө.
Нүдний дээд зовхины дунд хэсэг: Энэ нь гурав хуваасан зовхины дундах хэсэг бөгөөд гурван тод өнгийн дундах өнгөөр будаж өгнө. Ихэнх тохиолдолд цайвар, дундаж, бараан гэсэн дарааллаар буддаг бол дарааллыг нь өөрчилж будах тохиолдол ч байдаг.
Дээд зовхины гаднах өнцөг:Энэ хэсгийг ихэнхдээ нэг төрлийн гурван тод өнгүүдээс хамгийн бараан өнгөөр буддаг байна.
Дээд сормуусны уг хэсгийн шугам: Энэ хэсгийг ихэнх тохиолдолд хар нарийн тушь ашиглан зураас татан буддаг бол та өөрийн сонирхлоор үл мэдэгдэхүйц нарийн эсвэл тод зузаан зураас татан будаж болно.
Доод зовхины дотоод болон гадаад хэсэг: Зовхины дээд хэсгийг будсантай адил доод хэсгийг ч гэсэн хоёр хувааж мөн нэг төрлийн өнгийн өөр тод өнгүүдээр будвал илүү зохимжтой байдаг хэдий ч энэ хэсгүүд нь хэт мэдрэмтгий байдийн улмаас эсвэл жигд гоё будаж чаддаггүй тул ихэнх эмэгтэйчүүд будах дургүй байдаг байна. Иймд нүдний зөөлөн хар харандаагаар доод сормуусны дотоод хэсгийг эсвэл доод зовхины гадаад хэсгийг нь нүдний гадна талаас дотогш чиглүүлэн будна.
Дээд сормуус: энэ хэсгийг эмэгтэй хүн бүр өөрийн сонирхлоор будна. Хар эсвэл бор өнгийн сормуусны будгаар зонхилон буддаг.Үс болон хөмсөгний өнгөндөө тохируулан адилхан өнгөөр будвал илүү зохимжтой. Дээд сормуусыг цөөн давхарлаж будвал өөрийн мэт харагддаг. Хэдий ч ихэнх эмэгтэйчүүд илүү өтгөн урт харагдуулах зорилгоор олон давхарлаж буддаг.
Доод сормуус: Энэ хэсгийг сормуусны будгаар үл мэдэгдэхүйц будна.




Сэтгэгдэл ( 0 )