БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын гэргийн ивээл дор болдог “Хил хязгааргүй хайр” хүмүүнлэгийн худалдааны арга хэмжээ Бээжин хотын Чао-ян цэцэрлэгт хүрээлэнд болжээ.
Бээжин хот дахь ДТГ-ууд оролцдог уг арга хэмжээнд энэ удаа Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Говь,” “Эвсэг” компаниудыг тус ЭСЯ урьж оролцуулав. “Говь,” “Эвсэг” компаниуд бүтээгдэхүүнээ уг арга хэмжээний үеэр борлуулж, орлогынхоо тодорхой хувийг хүмүүнлэгийн үйлсэд зориулж хандивласан байна.
Энэхүү арга хэмжээнд манай улсын зүгээс идэвхтэй оролцсон нь Монгол, Хятадын ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэх, Монголын үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, Монголын брэнд болох ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гадаадад сурталчлахад чухал ач холбогдолтой болсон гэх мэдээлэл байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )
eo boliboli hyatadaas uur uls oldgvi bgaa yum bhdaaa hyatad gheer l uur hvreed bhiin muu sn hyataduud vheesei
manaihan umhii hujaa geed ehlehgui l bol..... manaihan arai l denduu hetruuleh um aaa.....