2013 оны дэлхийн мисс Меган Янг Филиппиний конгрессийн төлөөлөгчөөр сонгогдсон байна.
Дэлхийн мисс Меган Янг нь АНУ-ын Виржиния мужийн Александра хотод 1990 оны хоёрдугаар сарын 27-нд төржээ. Тэрбээр дэлхийн миссийн титмийг зүүж, дэлхий дахинаа алдаршихаас өмнө Филиппиний нэртэй загвар өмсөгч, жүжигчин, телевизийн хөтлөгч төдийгүй АНУ дахь филиппинчүүдийн үзэсгэлэнт хатан хаан нь байсан. гэнэ.
Түүний ээж филиппин, аав нь америк гаралтай юм байна. Тэднийх Меган Янгийг арван настай байхад Филиппинд нүүж очжээ. Тэрбээр 15 настайдаа “StarStruck” хэмээх шоу нэвтрүүлэгт орж, авьяас чадвараараа шилдэг зургаан оролцогчийн нэгээр шалгарч, анх олны танил болж байсан ажээ.




Сэтгэгдэл ( 1 )
1994 оны Энэтхэгийн мисс дэлхийн мисс жүжигчин Айшварая-с хойшхи дэлхийн хамгийн сайхан хүүхэн энэ бүсгүй мэт санагдлаа