”Кихот ноён” жүжиг нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 08

УДЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ  “Донхот” жүжгээр нээх гэж байна. Уг жүжиг нь Монголын тайзнаа анх удаа амилах гэж буйгаараа онцлог бөгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатарын олон жилийн өмнөх эмзэглэлээс мэндэлж байгаа “Монгол Кихот ноён” ийнхүү үзэгчидтэй уулзахад бэлэн болжээ.


 Энэхүү тайзны томоохон бүтээлийн ерөнхий зураачаар С.Ариунболд, хөгжмийн зохиолч Т.Мөнх-Оргил, хувцасны зураачаар Э.Ариунгуа зэрэг уран бүтээлчид ажиллажээ.
Харин жүжгийн гол дүр Кихот ноёнд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Санчо Пансад  Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар нар тоглож байгаа бол Перо Перест Соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатар, Альдонса Лоренсод Б.Нармандах, Сансон Парраскод жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Антониод Д.Ганцэцэг нар тоглож байгаа аж.
"Кихот ноён" энэ сарын 8,9,10,16,17-нд 18.00 цагт драмын тайзнаа амилна.  Жүжгийн тасалбар суудлаасаа хамаарч 10-45 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top