ХУД-ийн IV дүгээр хороо Нүхтийн аманд өчигдөр 15.00 цагт барилгаас хүн унасан гэх дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн, шинжээчийн хамтаар очиж шалгасан байна. Ингэхэл 54 настай эрэгтэй Т гэгч нь "Санни нүхт" компанийн баригдаж байгаа хоёр давхар барилга дээрээс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Барилгууд хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажилдаггүйгээс үүдэлтэй осол аваар их гарч хүмүүс бэртэж улмаар амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байгаа юм. Уг нь 11-р сар гараад хүйтрэхээр барилгын ажил зогсох ёстой. Гэтэл барилгууд ажлаа үргэлжлүүлэн явуулж байгаа нь осол аваарыг нэмэгдүүлэх шалтгаан болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )