"Металс монголиа 2013" олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтын нээж Уул уурхайн сайд Д.Ганхуяг үг хэлэхдээ “Манай салбар Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүнийн 20 гаруй хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, хөрөнгө оруулалтын 85 хувийг тус тус эзэлж, төсвийн орлогын 25 орчим хувь, түүнчлэн экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлж байгаа. Энэ салбарт нийт 400 орчим уурхайд 50 мянга гаруй хүн ажиллаж байна” гэсэн юм. Мөн "Монгол төмөр", "Монгол зэс", "Алт", "Жонш", "Геологийн судалгаа", "Нүүрс" "Холимог металл" зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулж байгаа аж. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сэтгэл гарган, санаачилгатай оролцохыг чуулга уулзалтад оролцогчдод хандан Уул уурхайн сайд уриалсан юм.

Сэтгэгдэл ( 0 )