Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ, Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо, Швед дэх Монголчуудын Холбоо, Монголын Залуучуудын Холбооны Швед дэх Салбар зөвлөл хамтран “Швед дэх Монголчуудын өдөрлөг”-ийг энэ сарын 09-ний бямба гарагт Стокхольм хотод зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгийн үеэр Швед дэх монголчуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах бөгөөд Элчин сайд З.Алтай монгол иргэдтэй уулзалт хийх аж.
Мөн ЭСЯ-ны ажилтнууд Швед улсын татварын тогтолцооны талаар танилцуулж, хөдөлмөрийн гэрээнд хамрагдан ажил эрхэлж байгаа монгол иргэдийн татвар төлөлт, түүний буцаалтыг хэрхэн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )