Ерөний сайд Н.Алтанхуяг өнөөдөр 30 минут уулзалтаа хийсэн юм. Тэрээр ярихдаа: Ирэх оны төсөвт цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Гэхдээ юмны үнийг хөөрөгдөж, хэнд хэдэн хувиар нэмлээ гэж зарлахгүй. Тодорхой шалгууртай нэмэгдүүлнэ. МАН-ын дарга М.Энхболдтой сая уулзлаа. МАН-аас цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавина гэж байна. Ийм шаардлага тавьж болно. Гол нь үнэ өсгөх үү, Долоон буудлын Должин эмээгийн орлогыг нэмэгдүүлэх үү гэдэг нь чухал. Гэсэн юм. Харин Зам тээврийн сайд А.Гансүх Төсвийн байнгын хорооны хуралдаанд яамныхаа төсвийг тусад нь батлуулах талаар ярьж, маргаан өрнүүлсэн юм. “ Засгийн газар төсвөө төлөвлөж батлуулдаг болохоос нэг яам тусдаа төсөв батлуулна гэж байхгүй” А.Гансүх сайдад хуулийнх нь дагуу хариуцлага тооцуулахаар болсон гэлээ. Ерөнхий сайд хэлэхдээ хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг түүнийг л хүлээлгэнэ гэсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )
Алтанхуяг өөрөө бас хариуцлагагүй юм их хийж байгаа. Элбэгдорж Алтанхуяг хоёр Сэргэлэн суманд 300 хятад ажилчид оруулж ирээд дэмжээд ажил эхлүүлсэн байгааг юу гэж үзэж байна. Өөрөө үндэсний үйлдвэрээ дэмжих биш унагаж байгаа юмаа даа. Атамын шаарыг монголд булшлах боллоо гээд байгаа. Ард түмнийг хүн малтай нь устгах бодлого явуулаад байгааг юу гэж үзэж байна. Стандарт банкны 140сая ам доллорын асуудөлыг гээд л хэлээд байвал Элбэгдорж Алтанхуяг нараас асуух магадлах юм зөндөө байна. АН-хан болохоор эрх нь илүү болохоор яах ч үгүй л биз дээ.
Алтан хуяг өөрөө чадал муутай учраас бусдадаа хариуцлага тооцож чаддаггүй юм