Сан Францискод байрлах Google компанийн мэдлийн гэх нууцлаг хөвөгч байшингийн нууц задарчээ. Мэргэжилтнүүд төдийгүй энгийн иргэдийн тааварлаж байсан шиг усан дээр байрлах тусгай өгөгдлийн төв ч биш, усан станц ч биш харин сүүлийн үеийн техник технологийн үзэсгэлэнгийн танхим, шинэ барааны тавцангаар дүүрэн байх Google Glass хэмээх сурталчилгааны төв гэдэг нь тодорхой боллоо. Сан Францискогийн KPIX Телевизийн мэдээллэснээр Google-ийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөвхөн урилга авсан хүмүүст танилцуулах дээд зэргийн төв юм.
Нүд гялбам танхимуудаас гадна, үдэшлэгийн тавцан, тусгай үйлчлүүлгчдэд зориулсан мини бар болон Голдэн Гейт гүүр болон байгалийн үзэмжийг харан баясах боломжоор хангахуйц төв баригдаж байгааг мөн бусад хэвлэлээр мэдээлсээр байна.
Энэхүү төслийн төлөвлөгөөг жил гаруйн хугацаанд Google-ийн төв байрны дэргэдэх Google X хэмээх нууц байгууламжид боловсруулсан талаарх мэдээллийг "KPIX" телевизээр цацсан байна.
Энэхүү төслийг Google-ийн үүсгэн байгуулагчдын нэг болох Сергей Брин удирдаж байгаа төдийгүй өрсөлдөгч болох "Apple" компанийг давж гарах гэсэн бас нэг оролдлого юм гэж эх сурвалжууд мөн мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )