Хогоор ажиллах цанын бааз

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 07

  

 

Дани улсын нийслэл Копенхаген хотын цахилгаан станц анх удаа хаягдлыг ашигласан шинэ цанын бааз барьж эхэлжээ. Энэхүү цанын бааз нь өвөрмөц хийц, өндөр өртгөөс гадна хог хаягдлыг эрчим хүч болгон хэрэглэх гэж байгаагаараа оцлог юм. Хог шатаах үед үүсэх дулаан, эрчим хүчийг ашиглах энэхүү байгууламж нь 2017 он гэхэд цахилгаан шат буюу цанын баззад байрших техникүүдээ ашиглалтанд оруулах гэж байгаагаа мэдэгджээ.

2010 онд “Amager Bakke гэх эрчим хүчний байгууламж энэхүү шинэ төслийг санаачилсан бөгөөд, байгууламжийн дизайн дээр олон улсын архитектурын компани ажилласан юм. “Бид энэхүү цоо шинэ байгууламжийн хийц загвар дээр ажиллаж байхдаа харахад гоёоос цаашгүй юм гэдгийг мэдэрсээр байсан. Хичнээн өндөр үнээр босч байгаа байгууламж хэдий ч нийгэмд ямар нэгэн онцын үүрэг гүйцэтгэхгүй байгаа мэт санагдсан юм.” 

Харин тэд товлосон хугацаанаас хоёрхон долоо хоногийн өмнө зэргэлдээ орших усан паркаас чухал санааг олж авчээ. Цаг агаар хүйтэрсэн үед ч чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, улмаар нийгэмд  ямар нэгэн чухал ач холбогдол, үр ашигтай  байлгах үүднээс тусгай хүчдэлээр хаягдал шатаах санааг олсон байна. Ингэснээр нэгэн зэрэг хог хаягдлыг багасган, эрчим хүч үйлвэрлэж, ард иргэд ч амрах  гайхалтай цогц шийдлийг бий болгож чаджээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top