Бангладешт 150 хүнд цаазаар авах ял оноолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 07

2009 онд хилийн цэргүүд үймээн гаргаж офицеруудаа буудан хөнөөж, тэнд очсон америкийн цэргийн нисдэг тэргийг унагаан боссон хилчдийн төлөөлөл 150 хүнд цаазаар авах ял оноосон байна. Өөр бас 150 хилчнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. Амьдрал, алба хаах нөцөл муу байгаагаа илэрхийлэн дэгдсэн энэ бослого 2009 онд нийслэл Дакка хотод эхэлж 30 цагийн дотор 74 хүний амь нас хөнөөсний дотор 57 офицер байсан юм. Босогчдыг танкаар бүслэн хааж, Ерөнхий сайд Шейх Хасин тэднийг хэрэв бууж өгөхгүй бол хатуу цээрлүүлнээ гэж сүрдүүлсний хүчинд буулгаж авсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top