Хуурамч архи үйлдвэрлэж байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 07

Сонгинохайрхан дүүргийн XI  хороонд хуурамч архи үйлдвэрлэж байсан этгээдийг баривчилсан байна. "Согтууруулах ундаа үйлдвэрлэж байна" гэсэн иргэдийн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад тус хороонд оршин суух 50 настай эрэгтэй Д гэгч нь "Экспорт" 0.75 литрийн архи 39 ширхэг, "Ерөөл" архи 0.5 литрийн хэмжээтэй 38 шилийг хуурамчаар үйлдвэрлэж байсныг нь илрүүлсэн байна. Хэргийн газраас олдсон эд мөрийн баримтаар 77 шил архи, гурван литрийн спиртийг хураан авчээ. Одоогоор хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top