Нью-Йорк хотын дарга солигдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 07

АНУ-ын Нью-Йорк хотын даргыг сонгох санал хураалт өчигдөр болж, тэрбумтан Майкл Блумбергийн оронд ардчилсан намын гишүүн Билл де Бласио сонгогдсон байна. Өдгөө 52 настай Билл де Бласио гурав дараалан Нью-Йорк хотын даргаар ажилласан Майкл Блумбергийг залгамжлах аж. Тэрээр 8.3 сая хүн амтай Нью-Йорк хотыг шинэ арга барилаар удирдаж, баян ядуугийн ялгааг бууруулахад анхаарч ажиллахаа амласан байна.  

Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцасны загвар, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top