"Болорсофт" компани шинэ программ гаргажээ. Тус программ 40 сая гаруй үгийн сан бүхий монгол хэлний дүрмийн алдаа шалгагч шинэ програм хангамж аж.
Уг програм хангамжийг Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Чоймаа, эх бичиг судлаач Э.Мөнх-Учрал тэргүүтэй хэлшинжлэлийн багтай хамтран бүтээсэн байна.
Үгийг үндсээр нь байршуулсан учир шинээр батлах гэж буй дүрэмд бүрэн нийцэж шинэчлэгдэх боломжтой. Мөн алдааг шалгахаас гадна хамгийн оновчтой хувилбарыг санал болгодог болохыг хэл шинжээчид хэлж байна.
"Хүн бүр мэдээлэл түгээгч болсон өнөө үед монгол хэл бичгийн дүрмийн алдаа ихээхэн газар авч байна. Энэхүү асуудлыг бага боловч шийдэх үүднээс хүмүүсийн өдөр тутмын компьютерийн хэрэглээнд зориулан энэхүү програмыг зохион бүтээсэн" хэмээн тус компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал ярьжээ.
Програмын хувьд бие даасан болон бусад програм өргөтгөн суух боломж бүхий нэмэлт гэсэн хоёр хэсэгтэй.
Мөн хувь хэрэглэгчдэд зориулсан хязгааргүй хугацаатай энгийн хувилбар болон байгууллагын хэрэглэгчдэд зориулсан хувилбартай бөгөөд шинэ хувилбар руу үнэ төлбөргүй шилждэг байна.
Энгийн хувилбар нь 45 мянга, байгууллагын хэрэглэгчийнх нэг бүр нь 39 мянган төгрөгний үнэтэй аж.
Сэтгэгдэл ( 10 )
Би зөв бичийх дүүрэмыг ойлгохгүй
Сорох гэдэг үгийг балархай эгшгээр зөөлрүүлэх
”шаардлагатай
Мөн шаардлагагтай буюу орчуулахад түвэгтэй тохиолдлоос бусад үед гадаад үгийг огт хэрэглэхгүй байгаач ээ!!! Бусдад хамгийн түрүүн үлгэр дуурайл болдог хэвлэлийнхэн, урлагийнхан өөрсдөө гадаад үг, сул болон илүү үгийг байнга бичиж, ярьж хорт хавдраас илүү хор хөнөөлтэй буруу зуршилтайгаа зууралдсаар байгаагаа аль болох богино хугацаанд ор тас болихыг шаардаж байна.
Сайн байцгаана уу? Сэтгэгдлээ товч илэрхийлэхэд: Монгол хэлний дүрмийн алдааны тухай мөртлөө энэ мэдээгээ алдаатай хүргэж байгаагаа залруулж, энэ талаар цаашид огт алдаагүй бичиж, ярьж бусдад үлгэр дуурайл болохыг хүсье!
xydaldaj avax bololzoo bnaa?
tasarhai negiig olj awna aa bayarlalaa ouynlag mongolchuudaa
tasarhai negiig olj awna aa bayarlalaa ouynlag mongolchuudaa