Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ өдрүүдэд хамгийн эрэлттэй түүхий эд бол түлээ. Тодруулбал, мод, нүүрс юм. Тэгвэл нүүрс, мод борлуулдаг жижиглэнгийн цэгүүдэд Налайхын нүүрс портер нь 220 мянган төгрөг бол Багануураас орж ирсэн нүүрс 170 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Харин 40 килограммын хэмжээтэй шуудайнд савласан нүүрс 6500 мянган төгрөгийн үнэтэй байна. Түүнээс жижиг, шар торны хэмжээтэй шуудайгаар савласан нүүрсийг наймаачид 3500 төгрөгөөр борлуулж байна. Тэгвэл утаагүй түлш 50 килограммын шуудайгаараа 6000 төгрөг аж. Модны тухайд гэвэл жижиг шуудайтай нь 1500 төгрөг, ойгоос түүж шудайлсан бургас 50 килограммын шуудайтай нь 6000 төгрөг гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )