Гадаадад онц ноцтой гэмт хэргийн золиос болсон иргэддээ туслалцаа үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 06

Гадаад харилцааны сайд Л.Болд БНФУ-д хийж буй ажлын айлчлахдаа Франц Улсад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдтэй уулзжээ.

 

Уулзалтанд Гадаад харилцааны сайд Л.Болд Шинэчлэлийн Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чиглэлээр явуулж байгаа бодлого үйл ажиллагааны талаар, ялангуяа хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар баримталж буй чиглэл, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.Тэрээр Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх, гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг  хамгаалах, консулын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох, гадаадын харьяат болсон Монгол Улсын уугуул иргэний эх нутагтаа зорчих, эх хэл, соёлоо сурах, нутагтаа ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүний наймаа, хар тамхи болон бусад онц ноцтой гэмт хэргийн золиос болсон иргэдэд туслалцаа үзүүлэх чиглэлээр тодорхой ажлыг тусган хэрэгжүүлж буй талаар өгүүлсэн байна.

 

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд иргэдийн сонирхсон асуултанд хариулж харилцан санал солилцжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top