"Улаанбаатар төмөр зам"-ын удирдлагыг сонгохоор хаалттай хуралдаж байна. Энэ удаад Оросын талаас ямар дарга сонгохоо шийдэх юм байна. Эх сурвалжуудын мэдээллээр "Улаанбаатар төмөр зам"-ын удирдлагад хоёр хүний нэр яригдаж байгаа гэнэ.
УБТЗ-ын ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.Сэрээнэндоржийг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон жил гаруй ажлуулж байгаа юм.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд түр орлогч даргаар ажилласан Г.Сэрээнэндоржийг жинхлэх магадлал өндөр байгаа тухай ярьж байна.
Г.Сэрээндорж нь ажил хөдөлмөрийн гараагаа 1987 онд Сайншанд дахь Дохиолол холбооны 3-р ангид монтероор эхэлж, механик, ахлах инженер, орлогч даргаар, 1992 оноос Улаанбаатар дахь Дохиолол Холбооны 2-р ангид хэсгийн ахлах инженер, орлогч даргаар, 1995 оноос Дохиолол холбооны албаны ахлах инженерээр, 2003 оноос Дохиолол холбоо, эрчим хүчний албаны ерөнхий инженер, даргаар, 2005 оноос УБТЗ-ын Ерөнхий инженерээр тус тус томилогдон ажиллаж иржээ. Тэрээр Улаанбаатар төмөр замд тасралтгүй 25 жил ажиллаж байгаа аж. Техникийн ухааны магистрийн зэрэг, Монгол улсын зөвлөх инженер, Спортын мастер цолтой юм байна.
Мөн УИХ-ын гишүүн асан Д.Одхүүг "Улаанбаатар төмөр зам"-ын даргаар томилогдох гэж байгаа гэсэн шум гарлаа.
Д.Одхүү нь Төрийн өмчийн хорооны дарга, УИХ-ын гишүүн зэрэг өндөр алба хашиж явсан. “Эрдэнэт”-ийн хэмээх Д.Одхүүг УИХ-ын дарга З.Энхболд "Улаанбаатар төмөр зам"-ын дарга болоход нь нэлээд дэмжиж байгаа гэх яриа байна. Эрдэнэтээс хоёр удаа УИХ-д сонгогдсон түүний хувьд сайн муугаар хэлүүлээд сурчихсан нэгэн. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дараа ямар нэгэн албанд тушаалд очоогүй байгаа болохоор тэрээр ийнхүү тус албанд зүтгэж байгаа бололтой.
Тэгэхээр дээрх хоёр хүний аль нь "Улаанбаатар төмөр зам"-ын даргаар сонгогдсон нь өнөө орой тодорхой болно.

Сэтгэгдэл ( 1 )
Neg muu teneg ivan bsnaas deer bh..