“Шэньхуа”-д тэрбум тонн нүүрс экспортлохоор болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 06

Төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Я.Батсуурийн мэдээлснээр "Тавантолгой"-н ай савд нүүрс олборлодог гурван монгол компани Хятадын "Шэньхуа групп" корпорацид ирэх 20 жилд нэг тэрбум тонн нүүрс экспортлохоор зөвшилцжээ. "Эрдэнэс Тавантолгой" хувь нийлүүлсэн компани, "Монголиан Майнинг" корпораци болон "Тавантолгой" хувь нийлүүлсэн компани "Шэньхуа"-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тус гурван компанийн нийлүүлэх нүүрс одоогийн ханшаар 50 тэрбум доллар хүрэх аж. Дээрх баримт бичиг дагуу 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй "Тавантолгой"-н ай савд үйл ажиллагаа явуулж буй компаниудыг урт хугацааны худалдан авагчаар хангана. Хорин жилд нэг тэрбум тонн нүүрс тээвэрлэнэ гэдэг нь жилд дунджаар 50 сая тонн нүүрс нийлүүлнэ гэсэн үг аж. Энэ нь Монголын тус гурван компанийн энэ онд экспортлох нүүрснээс 18 сая тонноор буюу бараг гурав дахин их хэмжээ юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(103.26.194.137) 2025 оны 03 сарын 13

yumaa oilgoj bicheech. 50say chini odoogiin exportoos 18sayar ilyy yum bol odoogiin export chini 32say bolno. odoogiin exportoos 3 dahin ih yum bol 96say bolno. tegeheer odoogiin export 18sayaas barag 3 dahin ih 50sayiig exportlohoor bolloo gesen sanaa heleh gesen yum bish yy

1  |  0
unshigch(103.26.194.15) 2025 оны 03 сарын 13

Top