Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтооно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 06

 

  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн О.Баясгалангаас ирүүлсэн мэдээллийн дагуу Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн  зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дунд суудлын хуралдаанаар нээлттэй хянан хэлэлцэхээр товлосон байсан билээ.

 Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшилсон тус хуралдааныг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийхээр товлоод байгаа тухай Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

 Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын дагуу анхан шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулах болсон нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэснийг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн ээлжит хуралдаанаар хянан хэлэлцэнэ гэж 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top