Өвөр Монгол эмэгтэй цаазын ял авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 06

Өвөр Монгол эмэгтэйд Хятадын шүүхээс цаазын ял оноолоо. Энэ эмэгтэй  бусдыг хуурч, мэхлэх замаар  1,23 тэрбум юань буюу 200 сая долларын хөрөнгийг  өөртөө төвлөрүүлсэн гэж шүүхийн шийдвэр гарсан байна. Өвөр Монголын дээд шүүхээс Су Еню хэмээх 42 настай уг эмэгтэйд энэ оны зургадугаар сарын 25-нд цаазын ял оноохоор шийдвэрлээд байсан юм. Түүний бүх эд хөрөнгийг битүүмжилж, ард иргэдийг залилсан гэж дүгнэжээ. Хэрэгтэн 1,23 сая юанийг буцаан өгнө гэж хэлээд хөрөнгө оруулагчдыг мэхэлжээ. Ийм их хэмжээний мөнгө залилсан нь ард иргэд төдийгүй улсад хохирол үзүүлсэн хэрэг болсон юм байна. Сун Еню 2006 оноос эхлэн ресторан, фитнесс, нүүрсний уурхай, ферм зэргийг ашиглан хөрөнгө оруулагчдаас мөнгө татан төвлөрүүлж, 20 сая юаниар нь сугалаа хүртэл худалдан авч байжээ. Мөн 2006-2009 онд бизнес эрхэлж байсан бүх бичиг баримтуудаа устгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top