Үндэслэлгүй төлбөрт үйлчилгээг олон нийтэд зарлана

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 05

УБЦТС компани нь хууль бусаар төлбөрт үйлчилгээ нэвтрүүлж, хэрэглэгчийг хохироосон үйлдэл гарсан байна. Тэдний энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохоор албаныхан хэлэлцэж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Тус компани нь хууль зөрчиж 386 төрлийн төлбөрт үйлчилгээг иргэдэд үзүүлж, жилд тэрбум төгрөгийн ашиг олдог байсныг Эрчим хүчний зохицуулах хороо, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос тогтоосон талаарЗууны мэдээ сонинд мэдээлжээ. УБЦТС компани нь цахилгаан дулааны үнийг Эрчим хүчний зохицуулах тогтоох тухай, Эрчим хүчний хуулийг зөрчин тушаал гаргаж төлбөрт үйлчилгээ  зохиодог байсан байна. Тиймээс үндэслэлгүй төлбөрт үйлчилгээнүүдийг ойрын хугацаанд цуцалж, олон нийтэд зарлахаар болсон аж.  Тэгэхээр иргэд тус газраас хэрхэн төлбөрт үйлчилгээ авч хохирч байсан нь удахгүй олон нийтэд ил болох нь. Харин иргэдэд хохирол учруулсан байдалд нь хэрхэн хариуцлага тооцож, иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулахыг харах үлдэж байх шиг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
R(112.72.13.95) 2025 оны 03 сарын 13

Ovoo yumaa

1  |  0
Top