Хаалганы шон машин мөргөж хүн хавчуулагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 05

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Нарантуул" захын төв хаалганы шонг машин мөргөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад "Тоёота кровн" загварын автомашин зам дагуу явсан 25 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж, мөргөсөн эрчиндээ шон гуядсаны улмаас машин жолоодож явсан 30 орчим насны эмэгтэй машины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, хоёулаа хүнд гэмтэлтэй байсан тул  эмнэлгийн анхны тусламж үзүүлэн 103-ын эмчид шилжүүлэн өгсөн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top