Олимпын наадмын усан сэлэлтийн аврага Хятадын тамирчин Сун Янг зөвшөөрөлгүй жолоо барьсан тул 7 өдөр хорих ялаар шийтгүүлжээ. Тэрээр жип машин жолоодож яваад автобустай мөргөлдөж зөрчил гаргасан байна. Сун Янг нь 2012 оны Лондонгийн олимпын 400 метрийн болон 1,500 метрийн чөлөөт сэлэлтийн алтан медальт тамирчин юм. 21 настай тамирчин хуулийн мэдлэг тааруу, тэмцээн уралдаандаа гол анхаарлаа хандуулж байсан тул зөрчил гаргалаа хэмээн уучлалт гуйж буйгаа мэдэгдлээ. Хятадын төв хэвлэлд мэдээлснээр түүний жолоодож явсан машин өөрийнх нь биш хамаатны ахынх нь байсан гэжээ. Сун Янг бол Хятад улсаас усан сэлэлтийн төрөлд олимпын наадмаас алтан медаль авсан анхны эрэгтэй тамирчин билээ. Энэ оны эхээр тэр дасгалжуулагчтайгаа харилцаагаа тасалсан гэдгээ мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )