Тагнуулч аав 90 орчим сая төгрөгийн ашиг олжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 04

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас кино театруудаар гарч байгаа киноны орлогын мэдээллийг долоо хоног бүрийн сүүлчээр зарладаг.  Харин энэ долоо хоногийн хувьд буюу аравдугаар сарын 25-наас 31-ний хооронд "Өргөө" болон "Тэнгис" кино театруудын дэлгэцнээ гарч буй "Тагнуулч аав" кино 86,734,000 төгрөгийн орлого олжээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш тэргүүлж байсан "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" зөвхөн Тэнгис кино театрт гарч 26,802,000 төгрөгийн орлого олсон байна. Ингэснээр тус кино өнгөрсөн наймдугаар сараас хойш кинотеатруудын дэлгэцнээ олны хүртээл болсон монгол кинонуудыг орлогороо тэргүүлж байгаа юм. Тодруулбал, есдүгээр сарын 12-нд нээлтээ хийсэн уг кино нийтдээ 657,690,000 төгрөгийн орлого олжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top