Өнөөдөр Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна. Энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд цөөнгүй арга хэмжээ зохион байгуулагдах аж. Энэ өдөр Эзэн богд Чингис хааны мэндэлсэн гэдэг дээр эрдэмтэд санал нийлсэн учраас ийнхүү тэмдэглэж буй гэдгийг төрийн эрхмүүд хэлээд байгаа юм.
Түүнчлэн Монголчуудын өөрсдийн бахархал болсон их хүмүүний ойд хүндэтгэлтэй хандаж буй нь дамжиггүй. Тиймээс ч энэ өдөр Чингис хааны түүхэн он дарааллыг хүргэх нь зөв болов уу.
-Нийтийн он тооллын 1162 он хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдрийн дөл цагт Чингис хаан (Тэмүжин) мэндлэв.
-1163 он (харагчин хонин жил): Тэмүжин хоёр настай
-1164 он (хөх бичин жил): Тэмүжин гурван настай байв. Тэмүжиний их дүү Жочи Хасар төрөв.
-1165 он (хөхөгчин тахиа жил): Тэмүжин дөрвөн настай байв.
-1166 он (улаан нохой жил): Тэмүжин таван настай байв.
-Тэмүжиний хоёрдугаар дүү Хачигун төрөв.
-1167 он (улаагчин гахай жил) Тэмүжин зургаан настай байв.
-1168 он (шар хулгана жил): Тэмүжин долоон настай байв.
-Тэмүжиний отгон дү Тэмүгэ Отчигин төрөв.
-1169 он (шарагчин үхэр жил): Тэмүжин найман настай байв.
-Тэмүжиний охин дүү Тэмүлүн гуа төрөв.
-1170 он (цагаан барс жил):
- Тэмүжинийг есөн настай байхад Бөртэ үжинтэй сүй тавив..
- Есүхэй баатар Татар аймагт хорлогдон нас барав.
-1171 он (цагаагчин туулай жил): Тэмүжин арван настай байв.
-Есухэй баатар нас барснаас аймаг угсаа нь бутарч, Тэмүжиний амьдралд бэрхшээл тулгарав.
-1172 он (хар луу жил): Тэмүжин арван нэгэн настай байв.
-Тэмүжин Онон мөрний мөсөн дээр наадаж байгаад Жамухатай "анд" бололцов.
-1173 он (харагчин могой жил): Тэмүжин арван хоёр настай байв.
-Тэмүжин өөр эхтэй дүү Бэгтэрийг харван алав.
-1174 он (хөх морин жил): Тэмүжин арван гурван настай байв.
1175 он (хөхөгчин хонин жил): Тэмүжин арван дөрвөн настай байв.
1176 он (улаан бичин жил): Тэмүжин арван таван настай байв.
1177 он (улаагчин тахиа жил): Тэмүжин арван зургаан настай байв.
- Тэмүжин Тайчуудад баригдаж, Сорхан шарын тусламжаар аврагдав.
- Тэмүжин найман шарга агтаа дээрэмдүүлж, Боорчитай нөхөрлөв.
1178 он (шар нохой жил): Тэмүжин арван долоон настай байв.
- Тэмүжин Бөртэ үжинтэй хуримлав.
- Бүртэ үжиний шитхүл хар булган дахыг Хэрэйдийн хан Тоорил (Ван хан)-д бэлэглэж холбоо тогтоов.
- Бэлгүтэйг явуулж Боорчийг урин авч ирж нөхөрлөв.
- Урианхан овогтны Жарчиудай өвгөн хөвгүүн Зэлмээг дагуулан ирж Тэмүжинд тушаан өгч, Тэмүүжин Зэлмэ нар нөхөрлөв.
- Мэргид аймаг гэнэт дайрч Бөртэ үжинийг булааж явав.
- Зэвсэгт хүчнийг эмхлэн байгуулав.
1179 он (шарагчин гахай жил): Тэмүжин арван найман настай байв.
- "Буур хээрийн байлдаан"-аар Мэргидийг ялж, Бөртэ үжинийг буцаан авчрав.
- Ахмад хөвгүүн Зүчи төрөв.
- Тус оны өвлөөс дараа жил болтол, Хурхунаг Жубурт Жамухатай хамт байв.
1180 он (цагаан хулгана жил): Тэмүжин арван есөн настай байв.
1181 он (цагаагчин vхэр жил): Тэмүжин хорин настай байв.
- Хаврын сүүлчээр Жамуха Тэмүжинээс салан явав.
- Жамуха салан явснаас хойш хэдэн жилийн дотор Тэмүжин тал нутгийн язгууртануудтай өргөнөөр холбоо тогтоов.
1182 он (хар барс жил): Тэмүжин хорин нэгэн настай байв.
1183 он (харагчин туулай жил): Тэмүжин хорин хоёр настай байв.
Хоёрдугаар хөвгүүн Цагадай төрөв.
1184 он (хөх луу жил): Тэмүжин хорин гурван настай байв.
1185 он (хөхөгчин могой жил): Тэмүжин хорин дөрвөн настай байв.
1186 он (улаан морин жил): Тэмүжин хорин таван настай байв.
Гуравдугаар хөвгvvн Өгөдэй төрөв.
1187 он (улаагчин хонин жил): Тэмүжин хорин зургаан настай байв.
1188 он (шар бичин жил): Тэмүжин хорин долоон настай байв.
1189 он (шарагчин тахиа жил): Тэмүжин хорин найман настайдаа "Хамаг Монгол Улс"-ын хаанаар өргөмжлөгдөж, "Чингис хаан" цолыг олжээ.
- Анхны төрийн зохион байгуулалтын суурийг тавив.
1190 он (цагаан нохой жил): Хаан хорин есөн настай байв.
Жамухагийн өдөөсөн "Арван гурван хүрээний байлдаан" явагдав.
1191 он (цагаагчин гахай жил): Хаан гучин настай байв.
1192 он (хар хулгана жил): Хаан гучин нэгэн настай байв.
1193 он (харагчин үхэр жил): Хаан гучин хоёр настай байв.
Дөрөвдvгээр хөвгүүн Тулуй төрөв.
1194 он (хөх барс жил): Хаан гучин гурван настай байв.
Монголын Хатагин, Салжигуд зэрэг аймгууд Алтан улсын хилд халдав.
1195 он (хөхөгчин туулай жил): Хаан гучин дөрвөн настай байв.
Алтан улсаас цэрэг томилж Жvйн цэрэг ба Татар цэрэгтэй хамтран Хатагин, Салжигуд зэрэг аймгийн арван дөрвөн хүрээг эзлэн авсан бөгөөд Татар аймаг ба Алтан улсын хооронд зөрчил гарав.
1196 он (улаан луужил): Хаан гучин таван настай байв.
- Алтан улс Татарыг дайлав. Чингис хаан холбоотон болж, Алтан улсын хүчийг ашиглан, анх удаа Татар аймагтай Улз голд байлдаж ялав.
- Хэрэйдийн дотоодод хямралдаан болж Ван хан дийлэгдэн Хар Хятанд дутаав.
1197 он (улаагчин могой жил): Хаан гучин зургаан настай байв.
- Чингис хаан Жүрхин аймгийг дарав.
- Жалайрын Мухулай ирж нөхөрлөв.
- Ван ханы дvv Жаха Хамбу дагаар оров.
1198 он (шар морин жил): Хаан гучин долоон настай байв.
- Намар Ван хан Тангуд газраар тэнэсээр буцаж ирэхэд Чингис хаан туслав.
- Чингис хаан Мөрvчэ сэгvл гэдэг газар, Тогтоа бэхи-г дахин байлдаж дийлэв.
1199 он (шарагчин хонин жил): Хаан гучин найман настай байв.
- Мэргид, Тайчууд нар Чингист халдахаар ирэв.
1200 он (цагаан бичин жил): Хаан гучин есөн настай байв.
- Чингис хаан Ван хантай хамтарч, Онон мөрний элсэнд Тайчуудтай байлдав.
- Хатагин, Салжиуд зэрэг арван нэгэн аймгийн язгууртнууд нийлж Буйр нуур орчим Чингис хаантай байлдав. Хаан ихэд ялжээ.
- Өвөл, Цагаан, Тутауд, Алчи, Алухай дєрвєн Татар Чингисийг довтолсонд, Чингис Далан Нөмрөгт байлдаж, дахин Татар аймгийг ялав.
1201 он (цагаагчин тахиа жил): Хаан дөчин настай байв.
Хатгин, Салжиуд, Ихирэс, Горлос, Тайчууд зэрэг аймгууд Жамуха-г "Гvр хан" өргөмжилж, Чингис хааныг довтлов.
1202 он (хар нохой жил): Хаан дөчин нэгэн настай байв.
- Далан Нөмрөгт гурав дахь удаа Татар аймагтай байлдаж мөхөөв.
- Ван хан Чингис хаантай зөвлөсөнгүйгээр Мэргидийн үлдэгдлийг довтолж олз ашгийг ганцаар авав.
- Чингис хаан Ван хантай хамтран умардад байлдав.
- Өвөл Найманы Хүгсэү Сабрагтай байлдах гэтэл Ван хан байлдааны талбайд Чингисийг орхиж дутаав. Хүгсэү Сабраг Ван ханыг нэхэж байлдсанд Ван хан дийлэгдэв. Чингис хаан Боорчу, Мухулай нарыг томилж Ван ханыг дэмжив.
- Өвөл Ван хан Чингисээс дахин салж явав.
- Намар өвлийн үеэр "Хүйтэн" гэдэг газар Жамуха нартай дахин байлдаж дийлэв.
- "Хvйтний байлдаан"-ы дараа Тайчуудтай байлдаж дарав.
- "Онон"-д Тайчуудыг дарсан байлдаанд Чингис хаан шархдав, Зэвтэй нөхөрлөв.
- Тайчуудыг дарсан байлдааны дараа Сорхан шар нар ирж нийлсэн гэхчлэн Чингисийн он дараалал 1227 он хүртэл үргэлжлэн түүхэнд тэмдэглэгджээ. Чингис хаан Тангудыг дайлж яваад тэнгэрт хальсан гэгддэг. Энэ үед Монголын эзэнт гүрэн 26 сая километр квадрат газар нутгийг эзэлж хэмжээгээрээ Ромын эзэнт гүрэн болон Македоны эзэнт гүрнээс дөрөв дахин том болсон байжээ.
Түүнээс өмнөх түүхийг эргэн харахад X-XII зууны үед Монгол болон Түрэг угсааны олон аймгууд Хятадын цагаан хэрмээс Оросын Байгаль нуур хүртлэх нутгийг эзлэн оршиж байв. Энэ дунд хамгийн хүчирхэг нь Хамаг монгол, Хэрээд, Найман, Мэргэд, Татаар аймаг байсан бөгөөд Урианхай, Хонгирад, Барга, Буриад, Хорь түмэд, Соён зэрэг аймгууд тус тус бие даан янз бүрийн нутагт салангид тусгаар оршиж байв.
XIII-XY зуунд Хамаг Монголын эзэн Чингис хаан, түүний үр ач нар түүхэнд урьд өмнө байгаагүй уудам газар нутагтай, Монголын түүхэн дэх гурав дахь эзэнт гүрнийг байгуулжээ. Монголын эзэнт гүрний нөлөөгөөр улс орнуудын хилийн зурвас өөрчлөгдөж, олон янзын соёл иргэншил нэгэн дэг журманд захирагдан оршжээ. Мөн язгууртнуудын эрх ямбаны тогтолцоо нурж, салангид олон жижиг овог аймгуудын эрин үе эцэс болсон юм. Улс үндэстнүүдийн хооронд харилцаа холбооны шинэ хэлбэр үүсэж, худалдаанд суурилсан дэлхийн эдийн засгийн нэгдмэл тогтолцоо бий болсон гэж үздэг.
Монголчуудын өвөг Бөрт чоно, Гуа маралын X үеийн удам Алунгоо хатан бөгөөд Алунгоо хатны XII үе нь Чингис хаан юм. 1189 онд Тэмүжинийг хаан ширээнд залж, Чингис хаан гэдэг цол олгожээ. Чингэс гэдэг нь далай тэнгис гэсэн турк үгнээс гаралтай бөгөөд хааны эрх мэдэл далай шиг хязгааргүй гэсэн утгыг илэрхийлсэн гэж түүхчид тайлбарладаг. 27 настай Чингис хаан бүх Монголыг нэгтгэхийн тулд 16 жилийг зориулж, эцэст нь 1206 онд Монголын эзэнт гүрнийг байгуулан Онон мөрний хөвөөнд хааны ордыг босгож, мянган азаргын цагаан сүүлээр Есөн манжлагат цагаан сүлд, Дөрвөн манжлагат хар сүлд-ийг улсын сүлд болгон тахьсан түүхтэй.
Сэтгэгдэл ( 6 )
bogd gedeg ni shariin shashnii l myandagtnaii tsol tul uunees tatgalzax yostoi, ix ezen, xaan gedeg ni zov. Bogd zonxov gedeg bizdee. shariin shashniig buu xolij xutga oor utgatai ni,
Aguu suut ih ezen chinggis khaan shu
Ene niitleliin ehend: ”Өнөөдөр Эзэн богд Чингис хааны мэндэлсний851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна.” gej bichsen murtluu daraa ni: ”Нийтийн он тооллын 1162 он хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдрийн дөл цагт Чингис хаан (Тэмүжин) мэндлэв.” gejee. Uvliin terguun sar, zuny terguun sar gedeg chin uur oilgoltuud bizdee setguulch guai!!!
Mash teneg garchig bna, Ikh Ezen Bogd, Ikh Khaan geh meteer duuddag yum daa. Ene uguullegiig bichigch, bichig soyol, tuuhiin yamar ch bolovsrolgui hun bololtoi! Jishee ta uuriin etseg, uvugduu nereer ni duudaad baidaggui baih! Mash teneg garchig, ul hundlel hanhalj bna!