Хар тамхи тээвэрлэж яваад баригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 04

 

ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм АСЕ буюу мөс гэх мансууруулах үйлчилгээтэй бодис оруулж ирэх гэж байсан Монгол Улсын иргэн Б-г илрүүлэн, саатуулсан байна.

Иргэн Б нь БНХАУ-ын Эрээн хотоос уг хар тамхийг тосон авч, Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн Улаанбаатар руу хүргэх үүрэгтэй тээвэрлэгч тээвэрлэгч байсан байна. Тэрбээр хар тамхи, мансууруулах бодис зэргийг удаа дараа хилээр тээвэрлэж байсан  гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Б нь Гаалийн газарт нэлээд дээгүүр албан тушаал эрхэлдэг хүний хүүхэд гэдгийг албаны эх сурвалж хэлж байгаа юм. Тус хэргийг ХХЕГ-ын Хилийн тагнуулын  газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top