Мянган оюутны байрны гадаа оюутнууд жагсана

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 01

Өнгөрсөн жил барилгын ажил нь эхэлсэн мянган оюутны байрны барилгын ажил дууссан. Гэтэл тэнд орохоор хүлээж байгаа оюутнуудаа авч  ашиглалтанд оруулахгүй янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр байгаа. Харин ашиглалтанд орохгүй удаж байгааг эсэргүүцэн оюутнууд  жагсахаар болжээ.

Тус байрыг өнгөрөгч есдүгээр сард улсын комисс хүлээн авч аравдугаар сар гэхэд оюутнууда хүлээн авна гэж байсан ч өнөөг хүртэл улсын комисс хүлээн аваагүй байгаа юм.  Жагсаал өнөөдөр 12:00 цагаас тус байрны урд болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top