Гурвалжингийн гүүрний зам ашиглалтанд орлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Гурвалжингийн гүүрийн зам нийслэлийн ойн өдөр ашиглалтад оржээ. Нийслэлийн автозамын газрын захиалгаар Солонгосын “Сүсон инженер” компани зөвлөж, Монголын “ЗМЗ” ХК-ийн 3 сарын хугацаанд гүйцэтгэсэн 65 метр урттай, 9 метр өргөнтэй замыг нээсэн байна.

Хэдийгээр гэрээт хугацаанаасаа өмнө ашиглалтад өгч, Солонгосчуудын зөвлөгөөгөөр ажилласан ч хийсэн ажилдаа эзэн сууж эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд 100 хувь хариуцаж ажиллана гэдгээ гүйцэтгэгч компани амлаж байгаа юм. Энэ удаад “Дунд голын гүүр” нь  Гурвалжингийн гүүрийн нэг урсгалын чиглэлээр нээгдэж байгаа бөгөөд дараа жил эсрэг урсгалын гүүрийг шинэчлэн байгуулна. Ингэснээр автозамын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах аж.  Гүйцэтгэгч байгууллагын зүгээс тус замыг замын хөдөлгөөнд оролцогсдод саад болохгүйн үүднээс богино хугацаанд дуусгасан ч  чанар стандартыг дээд зэргээр хангаж, төмөр бетон суурьтай хийж гүйцэтгэлээ гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top