Ундны усны талаарх хэлэлцүүлэг эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

Нийслэлчүүдийн хэрэглэж байгаа ундны усны чанар байх ёстой цэвэр байдалдаа хүрдэггүй гэж судалгаагаар тогтоогдсон байдаг. Мөн гүний болон голын ус бохирдол ихтэй байх болсон. Тэгвэл Улаанбаатарчуудын ундны усны асуудлаарх "Улаанбаатарчууд ямар ус ууж байна вэ" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Тус хэлэлцүүлгийг  "Mongolian economy" сэтгүүл, "Ногоон эдийн засгийн өсөлт" ТББ, Ус сувгийн удирдах газар, "MIH" групп хамтран зохион байгуулж байгаа аж.  Хэлэлцүүлэг  09.30 цагаас "Blue sky" цамхагт эхэлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top