Ц.Энхбаяр 25 настай залуугийн амийг “авч” байж суудлаасаа саллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 31

 

 

Хүний аминаас үнэтэй даргын суудал уу гэж Гэмтлийн эмнэлгийн эмч нараас асуух хүн олон байгаа байх. Өнгөрөгч хоёр долоо хоногт өрнөсөн хамгийн ноцтой асуудал бол хүний алтан амь аврахаар цагаан халад нөмөрсөн эмч нар “Дарга нь таалагдахгүй байна” гэдэг шалтгаанаар зуу зуун өвчтөнөө үхвэл үхэг гэсэн аятай ажлаасаа татгалзаж улс төр хийв. Гээндээ ч гоондоо ч гэдэг шиг асуудал тал талд бий  биз. Сайд нь нам гэж хэнхэглэж байдаг илүү зан эмч нарт нь халдсан гэлтэй. Ингээд ГССҮТ-ын даргаар Ц.Энхбаяр гэх эрхэмийг томилсноос бүх хэрэг мандаж бүхэл бүтэн улсын эмнэлгийн эмч ажилчид ажил хаяхад хүрсэн гэж болно.

Тэд ч чаддаг мэддэгээрээ боож бидэнгүй бол хол гишгэхгүй хэмээн халагдах өргөдлөө гар сунгаад байсан бол өнөө дарга байх дуртай Ц.Энхбаяр бас л гэдийж оронд нь эмч хангалттай байна хэмээн суудлаасаа чангаасан юм. ГССҮТ-ийн захирал Ц.Энхбаяр 10 дугаар сарын 28-ны өдөр  хэвлэл мэдээллээр “Бид улсын хэмжээний хүний нөөцөд судалгаа хийгээд хүмүүсээ зоочихсон байгаа. Эндээс үүдээд Эх нялхсын төвийн эмч нар болоод 1, 2, 3 дугаар эмнэлэг, ЭМЯ-ны харъяа бүх эмнэлгийн дарга нартай ярилцаад дараагийн хүмүүсийг бид бэлэн байлгаж байгаа” гэж мэдэгдсэн. Энэ дагуу ГССҮТ-ийн эмч нар өнөөдрөөс ажлаа шинэ удирдлагад танилцуулж хүлээлгэн өгч байна.

ЭМЯ хүч түрэн, эмч нарын оронд мэргэжлийн бус эмч нарыг авчирснаар тус төвийн эмчилгээ, оношлогоон дээр алдаа гарах нөхцөлийг бүрдүүлж, улмаар шинэ эмч нар хуулийн хариуцлага хүлээх нөхцөлийг бүрдүүлж байна. Өнөөдөр л гэхэд тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлын хариуцлагатай албыг авсан, хүүхдийн эмч Н мэс заслын тусламж үйлчилгээн дээр ноцтой алдаа гаргаж, улмаар гүрээндээ хутгалуулсан 25 настай залуу амь насаа алдсан хэрэг гарсан. Монгол улс нэг сайхан залуугаа алдсан хар өдрийн тухайд:  Судасны бичил мэс заслын мэргэшсэн эмчийг ажлаас халсан ч тэр эмч санаа нь зовоод мэс заслыг нь хийгээд өгье гэж байхад “хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан хүнээр хийлгэж болохгүй, 3 дугаар эмнэлгээс эмч дуудсан хүлээж бай” гэх хооронд өвчтөн хүндэрсэн тул гэмтлийн эмч нар Б.Бүргэд эмчээс зөвлөгөө авч, мэс засалд орсон боловч өвчтөн хэдэн цагийн дараа нас барж, өвчтөний ар гэр тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирлын талаар гомдол гаргаж шүүхэд асуудал шилжсэн байгаа.

Гэмтлийн эмч нар хаана ч, хэзээ ч, хэнд ч нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээгээ үзүүлэх тангарагтай, түүнээсээ ч няцаагүй, “гагцхүү шинэ удирдлагатай хамтран ажиллахгүй, энэ шийдвэрээ цуцал” гэж ЭМ-ийн сайдад хүсэлт тавьсан ч биелэгдээгүй тул арга ядахдаа ажлаасаа өөрсдийн хүсэлтээр халагдана хэмээн сүрдүүлсэн байна.

Гэмтлийн эмч нар багаар ажилладаг, 24 цагийн ямар ч үед бэлэн байдаг жинхэнэ дайчин хамт олон, хагас цэргийн зохион байгуулалттай гэдгийг ЭМЯ, шинэ удирдлага төсөөлөлтэй байна уу, үгүй юу гэдэг асуулт хариу нэхэж байна.


Гэмтэл, согог судлалын үндэсний төвд үүссэн асуудлаар өчигдөр өдөржин хуралдсан Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлын шийдвэр гарч, өнгөрсөн наймдугаар сард ГССҮТ-ийн даргаар томилогдсон Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо. 


Даргынхаа томилгоог хууль бус гэж үзсэн тус эмнэлгийн эмч, ажилтнууд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн эсэргүүцлийн арга хэмжээ эхлүүлж, ажил хаялт зохион байгуулж, 182 ажилтан халагдах өргөдлөө өгөөд байсан юм. Багагүй хугацаанд маргаан дагуулж, эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдоход хүргээд байсан эл асуудлыг ямартай ч өчигдөр эцэслэж, талууд зөвшилцөлд хүрлээ гэж үзэж болохоор болов.

Сайдын зөвлөлийн хурлаас ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярыг ажлаас нь түдгэлзүүлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргаснаа өчигдөр орой хэвлэлийнхэнд танилцуулсан юм. Гэхдээ тус эмнэлгийн шинэ даргыг томилох хүртэл Ц.Энхбаяр нь даргын албыг үргэлжлүүлэн түр хаших аж.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцсэн тус эмнэлгийн эмч, ажилтнуудын асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн сайдын зөвлөл өчигдөр орой болтол нууц санал хурааж тус эмнэлэг дээр ажиллсан.  Энэ үеэр ажил хаялт, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, ажлаас халагдах өргөдөл өгсөн эмч нартай зөвлөлийн гишүүд уулзаж, тэдний хүсэлт, шаардлага, тайлбарыг сонссон юм. Ингээд сайдын зөвлөлийн хурлын дараа, ГССҮТ-ийн эмч, ажилтнуудын дунд нууц санал хураалт явуулсан. Сайдын зөвлөлийн гишүүд ГССҮТ-д үүсээд буй нөхцөл байдлыг дүгнэхдээ, хэсэг бүлэг хүмүүсийн явуулга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн тул ийнхүү эмч, ажилтнуудын саналыг нэг бүрчлэн авахаар шийдсэн аж. Тодруулбал, ГССҮТ-ийн даргын томилгоог эсэргүүцэж, яаралтай цуцлахыг шаардаж буй нь бодитой эсэх, үнэхээр тийм шаардлага байгаа эсэхийг, эсвэл хэн нэгний зохион байгуулж буй явуулга, турхиралт байгаа эсэхийг тодруулахаар болсны дагуу шинэ удирдлага Ц.Энхбаярын томилгоог дэмжиж байгаа, үгүй эсэх асуудлаар тус эмнэлгийн эмч, ажилчдаас бүрдсэн 250 гаруй хүн нууц санал хураалтад оролцсон юм. Тэдний хувьд санал хураалтыг ил тодоор явуулах хүсэлт гаргасан ч зөвлөлийн гишүүд нууцаар явуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Эрүүл мэндийн сайдын зөвлөлийнхөн ч өчигдөр шийдвэрээ гаргахдаа эмч, ажилтнуудын өгсөн саналыг голчлон харгалзаж үзжээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Гэмтлийн эмнэлгийг тойрсон асуудлаар мэдэгдэл гаргах тухай мэдээлэл байна. Ийнхүү нэг ээжийн өрийг эмтлэн байж Ц.Энхбаяр даргын суудлаа тавьж өгөх тийш ханджээ.

Сэтгэгдэл ( 98 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
авилгал(202.179.24.39) 2025 оны 03 сарын 13

Эмч нарын авилгалын сүлжээ тасарчих гээд их сандралдав болтой

1  |  0
Иргэн(182.160.4.98) 2025 оны 03 сарын 13

тангараг өргөсөн эмч нар арай дэндэж байна... Энхбаяр эмч сонгон шалгаруулалтаар гарч ирсэн ... шууд томилогдоогүй... гэмтлийн эмнэлэгт ер нь шалгалт явуулах хэрэгтэй... эмч нар даргатайгаа нийлж хэрхэн мөнгө хийдгийг нь шалгах хэрэгтэй...хуучи

1  |  0
bulga(103.26.194.43) 2025 оны 03 сарын 13

xumuusee odoo taibshir enxbajr tur darga xiine xeden odor gemtliin emneleg xeden emc nariin zobooloo shuu dee .

1  |  0
sadsfads(85.182.36.216) 2025 оны 03 сарын 13

herwee naad hun chini ooroo hagalgaa hiiye gesen tsoriin gants mergejliin hunees tatgalzsan n unen bol tsagdaad ogooch! ami nas n shuud l holbootoi bna.

1  |  0
Unen(180.149.78.20) 2025 оны 03 сарын 13

Ene buxen N.Enxbayariin noxoid baridag mod Udval gej xunees bolj bna daa. Turiin tolgoid yamarxyy mus chanar, ouynii xemjeetei xumuusiig uuriinxuu erx ashgiin tuluu shaxan gargasniig endees xarj bolno

1  |  0
kkk(103.26.194.9) 2025 оны 03 сарын 13

turuusuu tom saiduudtaii yamnaasaa tom emch nartai holboonoosoo tom tamirchidtai bagshaasaa tom suragchidtai er ni ene mgl uls haashaa yavaad bnaa TANGARAG URGUSUN EMCHnar gd bgaa yum daa

1  |  0
иргэн (202.21.106.102) 2025 оны 03 сарын 13

энэ эмч нар арай дэндэнээ. бүгдийг нь халаад дараагийн хүнийг нь авах хэрэгтэй штээ . тангарагаасаа няцсан эмч эмч бишээ

1  |  0
иргэн(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

Албан тушаал гэж солиорч байхаар тангараг өргөсөн эмчийн үүргээ гүйцэтгэхгүй байгаа эмч нарыг одоо яах вэ? Ерөөсөө эмч нарыг дарга болгодогоо болимоор юмаа.Эмч бол эмч хүн эмчлэх ч ажлаа хийг.Тэр аж ахуйн ажлыг нь арай өөр улс хийг.Хүний амь хөөрхий.Удвалыг энхбаяртай нь цуг хуулийн байгууллагад шилжүүлье

1  |  0
ЭР ХҮН ШИГ БАЙ ЛАЛАРУУДАА(182.160.0.217) 2025 оны 03 сарын 13

ХӨӨРХИЙ ЭМЭГТЭЙ РҮҮ ЭНЭ ГЭМТЛИЙН ХЭДЭН ЭРЭГТЭЙ ЭМЧ ҮЗЭШГҮЙ МУУХАЙГААР ДАЙРЧ БАЙЖ САНАСАНДАА ХҮРЛЭЭ ДЭЭ.ЮМ ГЭЭЧ ЭЭЛЖТЭЙ ГЭДГИЙГ САНАЖ ЯВ.

1  |  0
boli2(58.151.22.194) 2025 оны 03 сарын 13

Duugui ajlaa xiitsgeexgui. shaardlaga tawij durem jurmiin daguu ajilluulax gsn xunee ad uzeed. sda nar

1  |  0
baij baigaa zarianuud n hurtel(92.104.91.69) 2025 оны 03 сарын 13

ene neg muu haltar halaad umssun muuhai zaraitai huuhnuudiig uzen yadmaar yumaa.... Hamaatan sadangiin hun irsen bol ingej hayahgui dee.. yamar ch zaluu humuusiin gegee gerel baihgui uvhii daasan heden zaraitai iohiduud tegeed deer n ajlaa hiij chadahgui baih hel am hov jiveer hoozoldoj hun alah durtai

1  |  0
mafi(183.81.169.22) 2025 оны 03 сарын 13

ЗАЛУУГЫН ҮХЭЛД АЖИЛАА ХАЯСАН ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭМЧ НАР БУРУУТАЙ БАЙХАА.ҮГЭН ДОТОР ҮГ,ҮХЭР ДОТОР ГИВААН ГЭЖ УДВАЛ ТА НАРТ ТИЙМ АМАРХАН БУУЖ ӨГНӨ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ САНАСНЫ ЧИНЬ ГАРЗ. АСУУДАЛ НЬ ЭНХБАЯРТ БИШ ҮҮРЭЭ ЭВДҮҮЛХЭЭС АЙСАН ШОРГООЛЖ ШИГ МАФИЙН СҮЛЖЭЭ БОЛСОН АРХАГШСАН ЭМЧ СУВИЛАГЧ НАРТ БАЙГАА ЮМ БИШҮҮ.АТГ-ЫН ШАЛГАЛТААР 90 ГАРУЙ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРСНӨӨ ДУР МЭДЭН ҮНЭ ТАРИФ ТОГТООН АВДАГ НЬ ТОГТООГДСОН БАЙГАА.ЕР НЬ ХУЙГААР НЬ ӨӨРЧЛӨХӨӨР ЮМ БИЛЭЭ ГЭЖ АРД ТҮМЭНД АЖИГЛАГДСАН.

1  |  0
gotov (202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

dargaa solih yahav emnelgiinhen avilgal avdagaa hezee bolih humuus ve

1  |  0
gotov (202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

dargaa solih yahav emnelgiinhen avilgal avdagaa hezee bolih humuus ve

1  |  0
bayarmaa(203.91.118.194) 2025 оны 03 сарын 13

ene emnelegt udsan chanariin manager biluu Nymkhuu metiin emch nar bol aimar shuu dee. buun suljee. gants emnelegiin uchriig olj chadahgui. emch nar heden udchihsan luivarchid daramtlagchidaasaa aigaad dagaj bayasdah bhaa. uuriin tolgoi bhgui. ternees 1 darga shineer irlee gelee emchiin uil ajillagaand shuud nuluuluhgui sh dee. zarim neg yumiig nam darj chaddag baimaar yum.

1  |  0
bayarmaa(203.91.118.194) 2025 оны 03 сарын 13

ene emnelegt udsan chanariin manager biluu Nymkhuu metiin emch nar bol aimar shuu dee. buun suljee. gants emnelegiin uchriig olj chadahgui. emch nar heden udchihsan luivarchid daramtlagchidaasaa aigaad dagaj bayasdah bhaa. uuriin tolgoi bhgui. ternees 1 darga shineer irlee gelee emchiin uil ajillagaand shuud nuluuluhgui sh dee. zarim neg yumiig nam darj chaddag baimaar yum.

1  |  0
Батаа(202.21.105.7) 2025 оны 03 сарын 13

Би олон жил эмнэлгийн байгуулагад ажилласан ахмад ажилтан уг нь дарга даргынхаа ажлыг ажилтанууд өөрсдийнхөө хий ажлыг хийгээд байвал хамт олонд байгуулгын дарга хэн байх нь хамаагүй зүйл шүү дээ

1  |  0
Uuchlaarai ?!(111.192.149.95) 2025 оны 03 сарын 13

Ene sogtuu gej haraaj baigaa humuus l emch nariig alj baigaa shuu. Hudlaa saimshirch ovchnoosoo salchihaaraa nairsan ipirt ogch, bas zugeer baihgui huvaaj uudag bizdee. Ta nar tegj baigaad l hoorhii emch nariig arhind oruuldag biz dee.

1  |  0
Uuchlaarai ?!(111.192.149.95) 2025 оны 03 сарын 13

Eserguutssen emch nariin buruu bish ee. Harin olon hun hohirohoos sergiilj eserguutsen yum aa medev uu. Ene alban tushaaliin heneeten bolohoos bish emchilgeenii bodlogo avch yavah hun bish ee.Tegvel yaagaad omno ni tomilson ajil bas emch nar eserguutssen sh dee.Gemtliin boldoggui baij omnoh bas l bolohgui humuus baisan hereg uu. Bolidoo.

1  |  0
Uuchlaarai ?!(111.192.149.95) 2025 оны 03 сарын 13

Eserguutssen emch nariin buruu bish ee. Harin olon hun hohirohoos sergiilj eserguutsen yum aa medev uu. Ene alban tushaaliin heneeten bolohoos bish emchilgeenii bodlogo avch yavah hun bish ee.Tegvel yaagaad omno ni tomilson ajil bas emch nar eserguutssen sh dee.Gemtliin boldoggui baij omnoh bas l bolohgui humuus baisan hereg uu. Bolidoo.

1  |  0
irgen(202.179.20.161) 2025 оны 03 сарын 13

yahaaraa 25 nastai zaluu ami uregdegiin ter emch nartai hariutslaga tootsoooch

1  |  0
irgen(202.179.20.161) 2025 оны 03 сарын 13

yahaaraa 25 nastai zaluu ami uregdegiin ter emch nartai hariutslaga tootsoooch

1  |  0
Зочин(202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

Согтуу хэдэн эмч нар хүний амийг лангууны бараа шиг үздэг ,хариуцлага үгүйн зуданд дарагдсан эмч нар дөө.

1  |  0
зочин(202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

Хүний аминд даргын суудал хамаагүй шүү эмч нараа ,Та нартай хамаатай. Та бүгд хийдэг ажлаа хийгээд л явж байх ёстой болохоос хүний амиар золиос хийж даргын суудалтай зууралддаг та нар л хариуцна. Томилогдоод ирсэн дарга энд хамаагүй. Ямар ч байсан тангараг өргөсөн эмч та бүгд түмэн буруутай.

1  |  0
uugii(124.158.74.2) 2025 оны 03 сарын 13

EMCH NAR BAS ULS TORJIJ ZAWAARHAA BOLI. HVNII AMI NAS HARIUTSAJ BJ.... HVN CHANAR HAACHNA WE

1  |  0
uugii(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

HETERHII NAMCHIRHAJ CHADAH CHADAHGUI HVMVVS TOMILSONOOS TORIIN AJIL ALBA SONOJ HOGIIN SAW BOLLOO SHUU ELBEGDORJ, ALTANHUYG NARAA ANHAARYA!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
owchton(103.26.194.110) 2025 оны 03 сарын 13

ene emch nar bolioche ajila h.h gj tangarag orgoson humus darga nar soligdnu yamar hama bnaa ajila haysan emch ajilchdad arga hemje aw. ene odo zurshil bollo. yamr sonirhol agulad bn!!!!!!

1  |  0
irgen(124.158.107.2) 2025 оны 03 сарын 13

mongoliin 99 huvi n ugluu bosood mungu bodoj gardag bh gej bodoj bna bi

1  |  0
irgen(124.158.107.2) 2025 оны 03 сарын 13

tsalin hurehgui yum chine bugd l mungu hardag shde

1  |  0
Лутаа(202.179.20.250) 2025 оны 03 сарын 13

ганцэмнэлгийнда ргын асуудлыг шийдэж чадахгүй сайдаар монгол улс яах юмбэ

1  |  0
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Худлаа буруутгах юм хайж эмч нарыг шантаалах хэрэггүй. Ажлыг нь тайван хийлгэж ард түмэнд үйлчлүүл. Хүний амьтай холбоотой чухал ажил ямар нэг сумын засаг даргыг сольж байгаа биш тэгээд ч гар сэтгэл нийлэхгүй хүнтэй ажиллах хэцүү шүү дээ.

1  |  0
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Энэ Энхбаяр чинь З.Энхболдын хүн гээ биз дээ. Үгүй юмаа гэхэд ардаа том л татаастай хүүхэн байна. Бүхэл бүтэн хамт олон дургүй байхад зууралдаад л Удвал ч даалгавар биелүүлэх гэж гүрийгээд л нэг сайхан залуугийн амиар арай гэж зайлах болсон ч дарга томилогдтол түр хийх ямар том татаас вэ? Ан-ханы хийж байгаа ажил ганц энэ биш Энхбаяр шиг олон албан тушаалын хэнээтэнгүүд төрийн албанд шургалсан шүү дээ. Олон хавар нэгэндээ гэж эхнийх нь энэ. Ажлаа хийж чадахгүй тэнэг авгай Удвал одоо огцрох хэрэгтэй.

1  |  0
zochin(103.26.194.9) 2025 оны 03 сарын 13

Er ni gemtliin emch nar hamgiin hund nuhtsuld ajillaj bga. Uglunus oroi boltol barag l amshiih zavgui l ajilladag gj boddog. Emleger ni duuren osol avaar gemt heregt urtsun humus minut tutamd l irj bdg. Ihenh ni tgd hund uvchtunuud. Tedger humuusig tsag aldalgui emchled uhles ni avrad bosgod irj bhd ni ar gerinhen ni gariig ni tsailgah ni barag l zui yosnii hereg bolson shdeeee. Yas yuman dre emleg ch geltgui haa saigui l iim bgashd. Uursduu unee togtoodog gdg dr hund nuhtsuld ajilj bga yumjin dan gants tsalingara amidrah bas hetsu shde. Tgel hagalga hj l gaigui bdg blgui huurhii emch nar. Emch narin tald bnoo

1  |  0
иргэн(202.179.27.205) 2025 оны 03 сарын 13

ер нь гэмтлийн эмч нар,за ер нь манай бараг л бүх эмнэлгүүдийн эмч сувилагч нөхдүүд ямарч хүний халаас руу харж үйлчилдэг нь нууц биш шүү дээ

1  |  0
zochin(202.126.89.165) 2025 оны 03 сарын 13

hunii ami dargiin suudlaas hyamdhan gej uu

1  |  0
ГИВААН(183.81.169.22) 2025 оны 03 сарын 13

ЗАЛУУГЫН ҮХЭЛД АЖИЛАА ХАЯСАН ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЭМЧ НАР БУРУУТАЙ БАЙХАА.ҮГЭН ДОТОР ҮГ,ҮХЭР ДОТОР ГИВААН ГЭЖ УДВАЛ ТА НАРТ ТИЙМ АМАРХАН БУУЖ ӨГНӨ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ САНАСНЫ ЧИНЬ ГАРЗ. АСУУДАЛ НЬ ЭНХБАЯРТ БИШ ҮҮРЭЭ ЭВДҮҮЛХЭЭС АЙСАН ШОРГООЛЖ ШИГ МАФИЙН СҮЛЖЭЭ БОЛСОН АРХАГШСАН ЭМЧ СУВИЛАГЧ НАРТ БАЙГАА ЮМ БИШҮҮ.АТГ-ЫН ШАЛГАЛТААР 90 ГАРУЙ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР ӨӨРСНӨӨ ДУР МЭДЭН ҮНЭ ТАРИФ ТОГТООН АВДАГ НЬ ТОГТООГДСОН БАЙГАА.ЕР НЬ ХУЙГААР НЬ ӨӨРЧЛӨХӨӨР ЮМ БИЛЭЭ ГЭЖ АРД ТҮМЭНД АЖИГЛАГДСАН.

1  |  0
battulga (202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

hairan saihan zaluu hamt olon ni hvleej awhgvi bhad enkhbayar toniloosoi

1  |  0
battulga (202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

hairan saihan zaluu hamt olon ni hvleej awhgvi bhad enkhbayar toniloosoi

1  |  0
emch(183.81.169.20) 2025 оны 03 сарын 13

gemtliin emnelegiin emch nariin eruul agaaraar amisgaluulaach enhbayaraa hurdan yvaad ogooch ajil aa taivan hiimeer bna !!!!!!

1  |  0
Top